Монголын багш нарын өдрийг жил бүрийн аравдугаар сарын 5-нд тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.
Үүнтэй холбоотойгоор Үндэсний статистикийн хорооноос Монголын багш нарын зарим тоон мэдээллийг инфографик хэлбэрээр бэлтгэснийг хүргэж байна.
Манай улсад нийт 45.9 мянган багш, сурган хүмүүжүүлэгч байгаа бөгөөд тэдний 80 хувь нь эмэгтэй үлдсэн 20 хувь нь эрэгтэй багш байна. Нийт багшийн 38.9 мянга нь улсын сургуульд, 7 мянга нь хувийн сургуульд багшилдаг аж.
Эх сурвалж: ҮСХ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!