Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/19-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Авто замын ачааллыг бууруулах талаар хийж буй ажлуудтай танилцана

ikon.mn
2018 оны 9 сарын 19
iKon.MN

Блю Скай Зочид буудлын Кристал танхимд 

09.00 цагт “Цахим орчин дахь хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгөөс урьдчилан сэргийлэх, арга хэмжээ авах нь” сэдэвт хэлэлцүүлэг болно. Тус хэлэлцүүлгийг Олон улсын цахилгаан холбооны байгууллага, Интерпол, Олон улсын хүүхдийн тусламжийн утасны байгууллагын техникийн дэмжлэгтэйгээр зохион байгуулах ба мэдээлэл, харилцаа, технологи болон хууль сахиулах, хүүхэд хамгааллын салбарын мэргэжилтнүүд оролцоно. 

ЦССҮТ-ийн төв байранд

09:00 цагт "Цус, цусан бүтээгдэхүүний зохистой хэрэглээ" сэдэвт Монгол-Хятадын хамтарсан анхдугаар хурал эхэлнэ. 

Хөвсгөл нуур зочид буудал /талбайн зүүн талд/-ын 2 давхрын хурлын танхимд

09:30 цагт СЗСҮТ нь БНСУ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөгжлийн хүрээлэн/Koddi/-тэй хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрт үеийн илрүүлэлт, оролцоо” төслийг 4 жилийн хугацаанд амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд төслийн тайлан тавина. 

Нийслэлийн ЗДТГ-ын үүдэнд

10.00 цагаас гэр хорооллын иргэд цуглаж, эсэргүүцлээ илэрхийлнэ. 

ЗДТГ-ын А зааланд 

10:00 цагаас Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний хэт их ачааллыг бууруулах зорилгоор нийтийн тээвэр болон зорчигч, ачаа тээврийн зохион байгуулалтыг сайжруулах, авто замын ашиглалт, авто зогсоолын тоог нэмэгдүүлэх талаар ажлын хэсэг, мөн холбогдох албан тушаалтнууд оролцсон ажлын тайлан сонсох хуралдаан болно. 

АТГ-ын Олон нийтийн төвийн 105 тоотод 

11:00 цагт Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс "Авлигын тор нэхэгчид УИХ-д үүрэлсэн байна" сэдвээр хэвлэлийн бага хурал зохион байгуулна.

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Олон улсын хуралдааны танхимд 

АНУ-ын Энэтхэг-Номхон далайн цэргийн командлалаас санаачлан Монгол Улсын Батлан хамгаалах яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран “Зүүн хойд Азийн хүрээлэн буй орчны аюулгүй байдал” сэдэвт Олон улсын форум эхэлнэ. 

Мишээл экспод

12:30 цагт "Намрын ногоон өдрүүд" нэгдсэн арга хэмжээний нээлт болно.