Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/13-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Монгол хүүхдүүд шал цэвэрлэдэг робот угсарч сурав

Б.МАНЛАЙ, IKON.MN
2018 оны 9 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Японы Мияконожо-Коосэн технологийн сургуулийн багш Цүүра сурагчдад автомат мэдрэгчтэй өөрөө явдаг цэвэрлэгээний роботыг угсрах аргыг заалаа.

Тэрбээр “Энэ хүүхдүүд Монголын ирээдүйг бүтээгчид учраас багаасаа технологийн мэдлэгт дурлаасай, мөн ирээдүйд инженерийн мэргэжил сонгоход нь сэдэл өгөх үүднээс Монголд хичээл заахаар гурав дахь удаагаа ирээд байна” гэж хэлсэн юм. 

“Монголын бүтээлч ирээдүй-Технологид суралцъя” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй “Миний анхны робот” сургалт өнөөдөр Улаанбаатар хотын Нийтийн төв номын санд гурав дахь удаагаа үнэ төлбөргүй боллоо. Оролцогч хүүхдүүд өөрсдийн гараар робот угсарч, түүнийгээ бэлэг болгон авав.

Гэрэл зургийг mpa.mn

“Монголын бүтээлч ирээдүй” ТББ-ын тэргүүн, НИТХ-ын төлөөлөгч Ц.Байгалмаа “Өнөөдөр арга хэмжээнд оролцож байгаа хүүхдүүдийн идэвх санаачлагатай оролцоо, шинийг эрэлхийлж, сурч мэдэх хүсэл эрмэлзэл нь  бидний зохион байгуулж буй арга хэмжээний үр дүнг харуулж байна гэж бодож байна. Бид Монголын ирээдүйн бүтээн байгуулалтыг гардан хийх инженерүүдийг бэлтгэхэд чиглэсэн олон арга хэмжээг цувралаар зохион байгуулж байгаагийн нэг нь энэ юм” гэв.

Тус хөтөлбөрийн хоёр дахь сургалтад автомат мэдрэгчтэй, өөрөө явдаг робот угсрах аргыг заасан бол энэ удаад ширээн дээрх болон шалны энгийн цэвэрлэгээ хийдэг роботыг хэрхэн хийхийг заасан юм. Гурван удаагийн арга хэмжээнд нийт 150 гаруй хүүхэд хамрагдсан бөгөөд цаашид ч үргэлжлүүлэхээ зохион байгуулагчид хэлэв. 

Фото
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг