12 орны 300 гаруй төлөөлөгч болон Монголын бизнес эрхлэгчид Улаанбаатар хотод өнөөдөр чуулж байна. Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн худалдаа аж үйлдвэрийн дээд хэмжээний чуулга уулзалт “GWTS-2018” нь есдүгээр сарын 6-8-ны өдрүүдэд үргэлжилнэ.
Түүнчлэн чуулга уулзалтаар IWFCI байгууллагын үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч Диана Абруззи, Бусаны Үндэсний Их Сургуулийн ерөнхийлөгч Jeon Ho-Hwan, салбар байгууллагын ерөнхийлөгчид тэргүүтэй олон улсын энтэрпренёр, хүндэт зочид оролцож Монголын эдийн засаг, бизнес, нийгмийн салбарын төлөөллүүдтэй олон талт хамтын ажиллагааг эрэлхийлсэн ярилцлага, хэлэлцүүлэг өрнүүлж, “Олон Улсын Үзэсгэлэн Худалдаа”, “ Загварын шоу”, “Гала үдэш” гэх мэт үйл ажиллагаануудыг зохион байгуулахаар төлөвлөжээ.
“GWTS-2018”-д хүрэлцэн ирсэн төлөөлөгчдийн зургаас хүргэж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
5 СЭТГЭГДЭЛТЭЙ
|