ӨМӨЗО-ны соёл, аялал жуулчлалын өдрүүд Улаанбаатарт өнөөдөр эхлээд байгаа. Энэ хүрээнд "Өвөр Монголын амтат хоолны фестиваль" Хүүхдийн урлан бүтээх төвийн зүүн талд байрлах Новател зочид буудалд болж байна.
Фестивалийн үеэр зургаан тогооч 30 гаруй нэр төрлийн хоол хийж, иргэдэд үйлчилж байгааг зохион байгуулагчид хэллээ.
Энэ сарын 5, 6, 7-нд өдрийн 12:00-14:30 цаг, оройн 18:00-21:00 цагийн хооронд Новател зочид буудлыг зорьж, Өвөр Монголын амтат хоолыг зооглох боломжтой юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
11 СЭТГЭГДЭЛТЭЙ
|