Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/04-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: “Монголын нууц товчоо түгээмэл эх” цувралыг 2 өдөр үнэгүй үзүүлнэ

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 9 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

 “Монголын нууц товчоо түгээмэл эх” номын дэлгэцийн хувилбарыг өнөөдөр /Motion illustration буюу хөдөлгөөнт цуврал/ Тэнгис кинотеатрт олон нийтэд танилцууллаа.

Тус бүтээл нь түүх, хүн судлал, археологийн судалгааны сүүлийн үеийн ололтод тулгуурлан түүхэн бодит үнэнийг зураглан толилуулж байгаагаараа ач холбогдолтой.

Төслийг санаачлагч Р.Батцэнгэл нээлтийн үеэр “Энэ бүтээл нь ном мэт гүнзгий, кино мэт сонирхолтой байх болтугай. Мэддэг бүхнээ харамгүй хэлж өгдөг түүхч, зөвлөгч багш нартаа баярлалаа ” гэв. Монголын нууц товчоо болон түүх, соёлоо сурталчлах, соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх энэхүү ажлыг "Рио Тинто" групп ивээн тэтгэжээ.

Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Рио Тинто” группийн Харилцаа, хамтын ажиллагаа эрхэлсэн захирал Симон Нивен, СГЗ, орчуулагч Г.Аким нар уригдан орсон юм.

Тэнгис кино театрт болох нээлтийн өдрүүдэд цувралын эхний 10 ангийг үнэ төлбөргүй үзүүлэхээр зохион байгуулагчид төлөвлөжээ.

Хуваарь:

Есдүгээр сарын 4- 6-ны өдрүүдэд Тэнгис кино театрын 3 танхимд 10:00, 11:00, 12:00, 13:00, 14:00, 15:00 цагуудад тус тус олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлнэ.

Мөн SkyMedia-ийн хэрэглэгчид есдүгээр сарын 4- 23-н хүртэл үнэгүй үзэх боломжтой.

Нээлтээс хийсэн фото сурвалжилга
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг