Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/31-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Монгол, Японы уран бүтээлчдийн хамтарсан “Жудаг” үзэсгэлэнгээс...

Б.Сувд, iKon.mn
2018 оны 7 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Монгол Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойд зориулагдсан “Шизүкэ” буюу “Жудаг” үзэсгэлэн өчигдөр “NORPHEI” арт галерейд нээгдлээ. 
Эл үзэсгэлэн гурав хоногийн хугацаанд галерейд байрлана.

Монголын орчин үеийн каллиграфчдын холбоо, “Билгүүн ундарга” төв, Монгол Японы харилцааг дэмжих нийгэмлэг, Японы ёс зүйн “Жудаг” нийгэмлэг, “NORPHEI” арт галерей зохион байгуулж хоёр орны уран бүтээлчид оролцлоо.

Монголын орчин үеийн каллиграфчдын нийгэмлэгийн тэргүүн, Монгол Японы харилцааг дэмжих нийгэмлэгийн Ерөнхийлөгч С.Хүрэлбаатар “Энэ удаагийн үзэсгэлэн нь Япон улстай хамтран гаргаж буй тав дахь удаагийн үзэсгэлэн. Өмнө нь Токиод  Ерөнхий сайд Ш.Абэ ээжийнхээ хамтаар, Монгол Улсын Ерөнхийлөгч болон монгол японы уран бүтээлчид хамтран оролцож байсан” хэмээн ярилаа.

Энэ удаагийн үзэсгэлэн нь Монгол, Японы соёлын солилцооны хөгжилд, монгол бичгийн уран татлагын хөгжилд хувь нэмрээ оруулна гэдгийг оролцогчид онцоллоо.

“Жудаг” гэж нэрлэж байгаагийн тухайд Японы “Шицүкэ но кай” нийгэмлэгийн тэргүүн үзэсгэлэнгийн номд бичихдээ “Шизүкэ гэдэг үг нь Япончуудын өөрийн бүтээсэн ханз бөгөөд “биеэ сайхан авч явах” гэсэн утгатай. Хэл, сэтгэл, биеэ цэгцтэй авч явснаар бусдын нүдэнд сайхан харагдана гэсэн санааг агуулж буй” аж. 

Эдийн засгийн хөгжлийг дагаад эд баялаг, хөрөнгө мөнгө сонирхох хандлага нэмэгдэж, нийгмийн ёс суртахуун, ёс зүй, алдагдаж, гэр бүл, сургууль орон нутагт “Жудаг” буюу хүмүүжлийг хангалттай олгож чаддаггүй байх талтай байна. Иймд хүн бүрийг “жудаг” ёс зүйд суралцахын үүднээс энэ үзэсгэлэнг ийн нэрлэжээ.

ФОТО

Гэрэл зургийг mpa.mn

 

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг