ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/04-НД НИЙТЛЭГДСЭН

Гүртэнгийн иж бүрэн хувцас, Далай ламын тамгатай шар торгон өргөмжлөлийг анх удаа үзүүллээ

Б.Сувд, iKon.mn
2018 оны 7 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Үндэсний их Улсын баяр наадмын өмнө Монголчуудын уламжлалт шүтээн, сахиусны холбогдолтой 70 гаруй эд өлгийн зүйлсийг дээжлэн дэлгэлээ.

Монголын Үндэсний Музей өөрийн сан хөмрөгөөс гаргаж буй үзэсгэлэн наймдугаар сарын 25-ныг хүртэл үргэлжилнэ.

Үзэсгэлэнд Бөө болон Чойжин гүртэнгийн иж бүрэн хувцас, онго шүтээн, сахиус

Гэрэл зургийг mpa.mn

Халх Монголын шарын шашны тэргүүн Богдыг өргөмжлөх Далай лам, Банчин эрдэнийн тамга бүхий шар торгон өргөмжлөлийг анх удаа олон нийтэд үзүүллээ. 

Гэрэл зургийг mpa.mn

Монголын Үндэсний музей судлалын мэргэжил-арга зүйн төвийн дарга Д.Бумаа:

Манай музейд бурхны шашин, зан үйлтэй холбоотой цуглуулгууд нийт сан хөмрөгийн 7 хувийг эзэлдэг. Монголын Үндэсний музей сүүлийн гурван жилийн хугацаанд жил бүр хоёроос дөрвөн тусгайлсан үзэсгэлэнг өөрийн сан хөмрөгөөс гарган үзүүлж байгаа. 2016 онд “Монгол тамга”, 2017 онд “Шинэ үзмэрийн дээжис IV”, “Монголчуудын уламжлалт гар урлал” гэсэн үзэсгэлэн гаргаж байсан. Энэ жил “Монголын уламжлалт сав суулга” мөн “Монголын уламжлалт шүтээн, сахиус” гэсэн үзэсгэлэнгүүд гаргаж байна.

Гэрэл зургийг mpa.mn

Монголын Үндэсний Музейн эрдэм шинжилгээний ажилтан Ж.Наранчимэг:

Өнөөдрийн үзмэрүүд ихэвчлэн Увс, Хэнтий, Хөвсгөл аймгаас ирсэн. Шүтээн, сахиусны холбогдолтой цуглуулгууд 60, 70-аад оноос эхэлж байна. Харин Археологийн олдвороос олдсон чулуун онгонууд маань цаг үе нь тодорхойгүй байгаа. Үүнийг харьцуулсан судалгаа хийж тодорхойлно.

Монгол оронд уламжлалт шүтээн, сахиусны хувьд бөө болон бурхны шашин гэсэн хоёр хэсэгт хуваагддаг. Бөө мөргөл нь бурхны шашнаас үүсэл гарлын хувьд илүү эртний гэж тооцогддог. Монголчууд нүүдэлчин амьдралтай учраас бөөгийн шашныг орхиж, халж чадаагүй. Ахуй амьдралд нь нэвт ууссан хэвээрээ байна. Монголчуудын уламжлалт сэтгэлгээнд бөө мөргөл, бурхны шашин хоёр зэрэгцэн оршсоор байгаа. 

Бурхны шашинд бөөгийн шашны уламжлалаас авсан зүйл их байдаг нь Чойжингийн хувцас хэрэглэл бөөгийн хувцас хэрэглэлтэй адил төстэй зүйл байгаагаас нь харж болно. Харин ялгаатай зүйл нь бурханы шашны бэлгэдэл, элементүүд оруулснаар ялгагдаж байдаг. 

Хоёр гол үзмэрийн нэг нь “Чойжингийн эдлэл хэрэглэл”. Энэ нь Чойжин сахиусыг биедээ оршоох Гүртэн хүний хувцас хэрэгсэл иж бүрнээрээ гарснаараа онцлог юм. 

Өөр нэг онцлох үзмэр нь “Далай ламын тамгатай шар торгон өргөмжлөл” XVIII-р зууны үед хамааралтай бөгөөд Төвдийн Банчин эрдэнэ болон Далай лам нарын дардас дарагдсан байдаг гэлээ.

Гэрэл зургууд:

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
8
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
18 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [49.0.171.43] 2018/7/4
duudlaga hudaldaand oruulbal harin ovoo heden tsaas bolno do
0 | 2 Хариулах
Зочин [202.21.106.148] 2018/7/4
Niit ard tumen gedeg bol dolgilson ih huch. end bichigch ta buhen boos todii zuils bilee. Bitgii ard tumeniig toloolj bai. Bi tegj bodoj bna gej bichij sur
0 | 0 Хариулах
Зочин [139.59.58.22] 2018/7/4
Өөр шашин соёлтой Европчууд ирж үзсэн байна шдээ. Энэ доор коммент бичсэн оркууд Монгол хүн мөн үү?
1 | 0 Хариулах
Зочин [49.0.171.43] 2018/7/4
undesnii shashin ch geh shig yamarch sudalgaagui duraaraa hutsdag humuusiin l comment tuunees bish shal oor soyol humuujleer mongolchuud humuujij oyun sanaagaa hurtel busdaar zaalgadaggui baisan
0 | 3 Хариулах
Зочин [202.131.245.243] 2018/7/4
Шарын шашин бол төвдийн л соёл. Монголынх биш.
2 | 3 Хариулах
Зочин [59.153.115.110] 2018/7/4
Төвөд гэдэг улс газрын зурагт байхгүй. Харин Монгол улс гэж бий. Монголын түүх, соёл, уламжлал Шарын шашинтай салшгүй холбоотой.
5 | 1 Хариулах
Za tegvel [43.242.241.247] 2018/7/4
Za tegvel ooroo tuvduur sain baina uu geed helchih haha hedii boltol tuvd shulgend sur suld hiimoroo darluulah ve hedii boltol ene guulin tomort huselee daatgah ve. Manjiin bodlogoor orj irsen shashin shu bugd lam bolood hun am osoogui lam hun ehner avahgui em hun buzar horhoi ch alj bolohgui geed heden gomo bandi nar bolson. Bandidahaa gej haha horhoi ch alj chadku erchuudtei bolson odoo bj bgaagaa hartsgaa yaduu guilgachid
0 | 3 Хариулах
Зочин [43.228.130.169] 2018/7/4
Шарын шашин монгодчуудыг 400 жилээр хойш татсан бөлгөө.Шарын шашинд орсон монгол улс үхлийн ирмэгт ирж байсан бөлгөө.1920 он гэхэд 400-500 мянган хүнтэй болсон бөлгөө.Шарын шашинтай болоод жөгжиж бгаа улс бна уу.
2 | 8 Хариулах
Зочин [59.153.115.110] 2018/7/4
Ер нь бол хөгжиж байна уу биш чи үнэхээр Монгол хүн бол соёл уламжлал, үүх түүхээ хөгжүүлж цааш өвлүүлэх нь үүрэг чинь юм л даа. Дандаа ингэж өө харж, бэлэнчлэх сэтгэлгээтэй, өөрсдийгөө үгүйсгэж бусдыг шүтэж амьдрахаа болих хэрэгтэй л дээ.
6 | 1 Хариулах
Зочин [59.153.115.110] 2018/7/4
Жишээ нь Японы Бурханы шашнаас үүсэлтэй Шинтогийн урсгал зөвхөн Японд л байдаг шүү дээ. Манайх ч гэсэн Бурхан Буддагийн салбар Шарын шашин зөвхөн Монгол үндэстэн дунд оршдог.
4 | 2 Хариулах
Зочин [66.181.179.143] 2018/7/4
шарын шашныг Монгол Бутан Сикким Төвд 4 улс шүтдэг юм Үүнээс Төвд 1951 онд хятадад Сикким 1975 онд Энэтхэгт эзлэгдэж мөхсөн юм Шинто бол японы бөө нар юм Япончууд Бурханы шашинтай тэмцэхийн тулд бөөг шашин шиг зохион байгуулалтанд оруулж Шинто үүссэн.Монгол улс Буддын шашинтан биш шарын шашинтай улс Шарын шашин Буддын шашин хоёр газар тэнгэр ялгаатай гэдгийг ойлгох цаг болсон
0 | 1 Хариулах
Зочин [59.153.115.110] 2018/7/4
66.181.179.143 Чинийхээр иудей, христ, протестант, католик, мормон, зүүн европын үнэн алдартан Христийн шашинтай огтоос хамааралгүй гэх байнаа даа. Арай ч ингэж гүтгэхгүй шүү. Шарын шашин бол Бурхан Буддагийн нэг салбар гарцаагүй мөн. Өнөө цаг гэлтгүй япончууд шинтог буддагаас хэзээ ч салгаж авч үздэггүй.
3 | 0 Хариулах
Зочин [202.170.68.162] 2018/7/4
Ингэж огт мэдэхгүй юмаа мэддэг юм шиг бичих хэрэг байна уу? нүүдэлчин ард түмэн угаасаа хүн ам өсдөггүй, шашинаас болоод үхлийн ирмэгт ирнэ гэж юу байхав, ази тив ихэнх улсууд шарын шашинг шүтэж байна. 21 зуун азийн зуун болж байна...гээд үргэлжлүүлэх үү
2 | 1 Хариулах
Зочин [66.181.179.143] 2018/7/4
500 мянган хүнтэй мөхөж буй ард түмэн байсан гэх оросын үзэл суртлаас салаачээ тэр үед Монгол улс ар өвөр нийлээд 1200000 байсан юм харин төвдүүд Монголчуудын оюун санааг боолчилсон гэдэг нь үнэн. Манжаас салж Богд хаант Монгол улсыг байгуулсан зарим түүхчид мэдэрхийрэх дуртай Манжаас салахдаа төвдийн оюун санааны дарлалаас бас салах гэж 8р Богдыг удирдагчаар тавьсан юм шүү
2 | 1 Хариулах
Зочин [59.153.115.110] 2018/7/4
Монгол үндэстний шашин бол гарцаагүй Шарын шашин, Бурханы шашин мөнөөс мөн. Хятадад суугаа Өвөрмонголчуудаас аваад Хөх нуур, Орост суугаа Халимаг, Буриадыг шашин талаас зөвхөн Шарын шашин л нөлөөлж чадна. Харин бусад шашин Монгол улсыг, монголчуудыг хагаралдуулахаас өөр замгүй. Харин Шарын шашны сүсэгтнүүд жаахан мэдлэг мэдээлэл, шашинд хандах хандлагаа өндөрсгөх хэрэгтэй.
6 | 3 Хариулах
Дондог [43.228.130.169] 2018/7/4
Цаагуураа шарын шашны реклам хийж бгаа юм уу
2 | 4 Хариулах
Зочин [183.249.29.161] 2018/7/4
танай шашны хангалттай түүх Монголд байхгүй бөлгөө
4 | 1 Хариулах
Зочин [112.72.6.235] 2018/7/4
Шарын шашин Монголыг нэгтгэсэн юм шүү!!!
4 | 5 Хариулах