ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/14-НД НИЙТЛЭГДСЭН

Оператор компаниудаас хурууны хээгээ уншуулан бүх төрлийн үйлчилгээ авах боломжтой боллоо

С.Бадрал, iKon.mn
2018 оны 5 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Төрийн үйлчилгээг хялбаршуулах, иргэдэд цахим үйлчилгээг хүргэх зорилгоор Үндэсний Дата төвийн инженерүүд хөгжүүлж, энэ оноос эхлэн үйлчилгээнд нэвтрүүлсэн Төрийн мэдээлэл, солилцооны “ХУР” системд Мэдээлэл Холбооны Операторуудын Ассоциацийн гишүүд болох Монголын Цахилгаан Холбоо, Мобиком Корпораци, Скайтел, Юнител компаниуд нэгдсэнийг өнөөдөр Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар болон Харилцаа Холбоо, Мэдээллийн Технологийн газраас батламжиллаа.

Ингэснээр иргэдийн үйлчилгээ авахдаа бүрдүүлэх баримт бичиг багасаж, зөвхөн хурууны хээгээ уншуулан оператор компаниудаас бүх төрлийн үйлчилгээг авах боломжтой боллоо.

 
Гэрэл зургийг mpa.mn

Мобиком корпорацийн Сурталчилгаа, олон нийттэй харилцах албаны захирал Э.Чинзориг "Цахим эрин үе бидэнд цаг хугацаа орон зайнаас үл хамааран үйлчилгээг маш хурдан хялбараар авах боломжийг олгож байна. Төрийн байгууллагууд цахим эриний энэ шилжилтэд дэлхийн улс орнуудтай зэрэгцэн орж байгаад баяртай байгаа. Мобиком корпорацийн хувьд хоёр жилийн өмнөөс үүрэн холбооны салбартаа анх удаа өөрөө өөртөө үйлчлэх үйлчилгээг нэвтрүүлж байлаа. Мөн зөвхөн салбар дээр ирж авах боломжтой байсан үйлчилгээнүүдийг сумын хэрэглэгчид тэр дор нь цаг алдалгүй хүргэх "Моби агент" системийг нэвтрүүлсэн. Энэ удаад "Хур" системд нэвтрэн орсноор хэрэглэгчиддээ хурдан, шуурхай үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэж байна. Хэрэглэгчид маань олон бичиг баримт бүрдүүлэхгүй хурууны хээгээ уншуулаад л үйлчилгээ авах боломжтой боллоо" хэмээн ярилаа.

Аж ахуйн нэгж, иргэд төр болон хувийн хэвшлийн байгууллагаас үйлчилгээ авахад олон төрлийн бичиг баримтыг заавал бүрдүүлэх, хуулбарлаж хавсаргахыг шаарддаг байсан. Тэгвэл төрийн мэдээлэл солилцооны “ХУР” системийг үйлчилгээнд нэвтэрснээр тухайн мэдээллийг байгууллага хооронд шуурхай солилцох боломж бүрдэж, тогтсон нэг мэдээллийн формат, протоколыг мөрдөж ажиллах юм байна.
 
Гэрэл зургийг mpa.mn

Харилцаа Холбоо, Мэдээллийн Технологийн газрын дарга Б.Чинбат "Үүрэн холбооны операторууд төрийн мэдээлэл солилцооны “ХУР” системд холбогдсоноор иргэдэд үйлчилгээ үзүүлэхдээ лавлагаа, бичиг баримт шаардахгүйгээр онлайнаар мэдээллийг шууд авах боломж бүрдэж байгаа юм. Ингэж төр өөртөө байгаа мэдээллүүдээ бизнесийн байгууллагад ашиглуулснаар иргэд лавлагаа тодорхойлолт авах гэж ийш тийш явахгүй болно. Үүнд нэмэлт төлбөр байхгүй бөгөөд одоогийн мөрдөгдөж буй тарифаар үйлчилгээ явна.

Төрөөс иргэд рүү чиглэсэн үйлчилгээ, үйл ажиллагааг хялбарчлах, иргэн төвтэй, ил тод, нээлттэй, түргэн шуурхай болгох зорилгоор Харилцаа холбоо, Мэдээллийн технологийн газар болон Үндэсний дата төв УТҮГ-ын инженерүүд Төрийн мэдээлэл солилцооны “ХУР” системийг хөгжүүлж энэ оны нэгдүгээр сард нээлтээ хийсэн. "Хур" системд одоогийн байдлаар 27 байгууллагын 48 сервис холбогдоод, хоорондоо мэдээлэл солилцох хэлбэрээр ажиллаж байна" гэлээ.

Монголын Цахилгаан Холбоо, Мобиком Корпораци, Скайтел, Юнител, Мэдээлэл Холбооны сүлжээ, Скайнэтворкс, Мобиком нэтворкс зэрэг Монгол Улсын Харилцаа Холбоо, Мэдээллийн технологийн салбарт үйлчилгээ эрхэлж буй оператор компаниуд 2018 оны нэгдүгээр сараас Мэдээлэл Холбооны Операторуудын Ассоциацид нэгджээ.  

Мэдээлэл Холбооны Операторуудын Ассоциацийн Гүцэтгэх захирал У.Тамир "Ассоциацийн гишүүн оператор компаниуд өнөөдөр нэгэн зэрэг Төрийн мэдээлэл солилцооны “ХУР” системд нэгдэж байна. 

Хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцэх мэдээлэл, харилцаа холбооны шинэ, дэвшилтэт, найдвартай үйлчилгээг хүргэхийн зэрэгцээ үйлчилгээ авахад илүү хялбар болох чухал алхам боллоо. Мэдээлэл холбооны аль ч оператор компаниудаар цахим иргэний үнэмлэхгүйгээр ирж, үйлчлүүлэх боломж бүрдсэнээр нийт 3.3 сая гаруй хэрэглэгч төрийн үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй авах бололцоотой болж байна" гэв.

 
Гэрэл зургийг mpa.mn

 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
24
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
24 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [188.126.71.125] 2018/5/15
Монгол Улс Мэдээлэл технологийн салбарт шилдэг нь байх учиртай шүү
0 | 0 Хариулах
Зочин [103.14.116.24] 2018/5/15
Сайн байна шүү
0 | 0 Хариулах
Зочин [66.181.187.111] 2018/5/14
Гарчиг ойлгомжгүй байна. Хэл усандаа муу нөхөр бололтой
0 | 0 Хариулах
Зочин [139.5.217.74] 2018/5/14
DATACENTER хяналтаа тавиад явахад асуудал гарахгүй болов уу... Шүүмжлэхээсээ урьтаад давуу тал нь юу вэ гэдгийг бодоод үз
0 | 0 Хариулах
Зочин [202.131.245.243] 2018/5/14
Бид хурууны хээгээ Төрд өгсөн болохоос баячуудад өгөөгүй юм шүү.
0 | 1 Хариулах
Зочин [139.5.217.74] 2018/5/14
Яаана даа суга минь цагаа тулвал хурууны хээгээ дарая гээд гүйнэ дээ цахин үнэмлэхээ мартчаад
7 | 0 Хариулах
Зочин [103.10.23.8] 2018/5/14
xuruu xeeg ugaasaa avchxsan shde ali deer ugchxuud odoo neex xudlaa aldchuul yaaxiin ntrdeed yaax ch geed bgaan
0 | 1 Хариулах
Зочин [80.147.166.86] 2018/5/14
(gadnii) huviin kompanid uguh uu esvel turiin baiguullaga (УБЕГ) uu ali huvilbar ni chamd deer bn?!
1 | 0 Хариулах
Data center = Japan [80.147.166.86] 2018/5/14
Huruunii heenii ugugdul haan hen deer hadgalagdah gej bn? 27 baiguullagaas Mobicom (=Japan company) bolj taarah gej bn daa...Delgerengui bichehgui. Ene ugugdul buyu data Mongol server uu esvel Japand uu?
2 | 2 Хариулах
Зочин [27.123.212.132] 2018/5/14
Ene Japan ni barag ineegeed bgaa yum bish uu. Data ingeed orood irlee geed
1 | 1 Хариулах
Зочин [202.9.40.78] 2018/5/14
Oo tngee
0 | 0 Хариулах
Иргэн [59.153.112.9] 2018/5/14
Хувийн мэдээллийн нууцлалыг хэрхэн хангаж байгаа юм бол доо. Ингэж болохгүй дэ,манайх шиг ёс зүйгүй, ядуу хүмүүстэй газар
1 | 1 Хариулах
Зочин [92.249.185.200] 2018/5/14
Хурууны хээг улсын бүртгэл буюу имигрэшнээс өөр зорилгоор авч ашигладаг улс бараг байхгүй дээ. Манайхан хувь хүний мэдээлэл, нууцыг хамгаалах талаарх хуулийн орчин их муутай улс. Цахимжуулсан нь сайн боловч арай өөр аргаар хийж болохгүй байсан юм байхдаа. Хурууны хээгээ хэнд ч хамаагүй өгнө гэдэг бол иргэний үнэмлэхний мэдээллээ өгөх төдийгөөс өөр асуудал. Хурууны хээний мэдээллийн санг ашиглах л юм байна л даа.
2 | 0 Хариулах
Зочин [202.131.245.243] 2018/5/14
Хувь хүний мэдээллийг хувийн компани бусдад запруулахгүй гэх баталгаа байна уу? Хувийн зорилгодоо хортойгоор ашиглавал яах вэ?
4 | 2 Хариулах
Зочин [202.131.225.197] 2018/5/14
Тэртээ тэргүй анх бүртгүүлэхээс эхлээд л бүх мэдээллийг чинь авдаг ш дээ, анкет бөглөж цаг алдаж байхаар хурууны хээгээ уншуулчихвал хамаагүй хурдан, харин мэдээлэл задруулахгүй байх нь тухайн компанийн хуулиар хүлээсэн үүрэг.
4 | 1 Хариулах
зочин [202.9.40.24] 2018/5/14
хурууны хээг гэмт хэрэгтнүүд ашиглачих юм биш үү ? ямар хамгаалалт нууцлал бна ???????????
0 | 4 Хариулах
Зочин [64.119.25.148] 2018/5/14
Хурууны хээг оруулах үед чинь иргэний үнэмлэхний бүх мэдээлэл гараад ирнэ шд ээ. Тэгэхээр цахим иргэний үнэмлэх, хуулбар барьж очсоноос ялгаа юу байна. Цаас л бага ашиглана. Цахим үнэмлэх гэж анхнаасаа болох ёстой байсан үйлчилгээ чинь одоо орж эхэлж байна. Гомдоллоод байх юм юу байна.
6 | 0 Хариулах
Зочин [66.181.161.45] 2018/5/14
Баяр хүргэе. Маш сайн ажил болсон байна. Одоо блокчэйн, смарт контракт зэрэг технологийн дэвшлийг бид бүрэн нутагшуулах хэрэгтэй. Ингэснээр хүнд суртал, авлигыг 99% бууруулах боломжтой. Танил тал, хахуулиар ажлаа амжуулдаг, амьжиргаагаа залгуулдаг, татварын мөнгөөр хязгааргүй баяжсан сэргэлэн гэгдэх нөхдүүдэд л эхэндээ хэцүү байх болно. Цаашид суурь нь зөв учраас аяндаа л хөгжих эхлэл болно гэж итгэж байна. Нүд ирмэх төдийд л авчих боломжтой ажил үйлчилгээг шийдэх технологи нь нээлттэй болсон тул хөгжүүлж ашиглах ёстой. Ингэснээр цаг заваа илүү хэмнэн зарцуулж бүрэн удирдах боломжтой юм. Амжилт!
12 | 0 Хариулах
зочин [202.131.226.139] 2018/5/14
Үг үсгийн алдаа багагүй байна. Гайгүй сайт байж үг үсгийн алдаа хянадаг програм ашиглаж болдоггүй юм уу?
3 | 0 Хариулах
Зочин [66.181.161.45] 2018/5/14
5hut th3 6uck up.
0 | 4 Хариулах
нууц [182.160.35.30] 2018/5/14
Хурууны хээний мэдээлэл та нар алдчуул яахын?
1 | 1 Хариулах
Зочин [45.117.35.3] 2018/5/14
Zugeer huruunii hee taarch baina uu gej unshuulsan huruunii heeg shalgadgaas bus huruunii heenii sang ed nart ugnu gesen ug bish baih
3 | 0 Хариулах
Zochin [66.181.161.45] 2018/5/14
Бичиг баримтаа өдөржин дарааллаж бүрдүүлээд явж байхгүй юу даа. Төгс төгөлдөр зүйл гэж байсан бол анхнаасаа л бид оршихгүй байх байсан биз.
12 | 0 Хариулах
ажилтан [112.72.14.187] 2018/5/14
Хур системээс мэдээлэл авахад тухайн иргэний хурууны хээг уншуулах тул байгууллага дангаараа энэ мэдээллийг ашиглах боломжгүй
1 | 0 Хариулах