Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/08-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэ Зеландад нэг шөнийн дотор газрын асар том хагарал үүсжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 5 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Шинэ Зеландын фермийн газар дээр нэг шөнийн дотор асар том ангал үүссэн байна.

Гүн хэсэгтээ зургаан давхар байшингийн өндөртэй тэнцэх уг хагарал нь хөлбөмбөгийн хоёр талбайтай тэнцэх урттай гэнэ.

Ангал нь өнгөрсөн зуу хүртэл жилийн турш газар дор бий болсоор сүүлийн хэдэн өдөр дараалан орсон ширүүн борооны үр дүнд ил гарсан гэж судлаачид дүгнэсэн байна.

Шинэ Зеландын хойд арлын Роторуа хотхоны ойролцоох хөдөө аж ахуйн газарт уг хагарал үүссэн гэнэ. Энэ бүс нутагт өмнө нь газар хагарч байсан ч ийм том хэмжээтэй байгаагүй ажээ.

Галт уул судлаач Брэд Скот “Миний өмнө нь харж байсан хагарал үүний гуравны нэгтэй тэнцүү байсан. Тиймээс энэ бол маш том хагарал юм” хэмээн хэвлэлд ярьсан байна.

Тэр бас ангалын ёроолд 60,000 жилийн настай галт уулын тунадас байгааг ажигласнаа TV New Zealand сувагт ярьжээ.

Ийм хагарал нь дэлхийн газрын дээд давхаргын доор байрлах хоёрдогч давхаргын олон сар, жилээр үргэлжилсэн шилжилтийн үр дүнд бий болдог байна. 

Эх сурвалж: Euro News