Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/04-НД НИЙТЛЭГДСЭН

Үндэсний үйлдвэрлэгч ГОЁО ХХК хүчин чадлаа 5 ДАХИН НЭМЭГДҮҮЛЛЭЭ

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 5 сарын 4
Сурталчилгаа
 

Монгол Улсын ноос ноолууран салбарын ууган үйлдвэрлэгч компаниудын нэг ГОЁО ХХК хөгжлийн бодлогоо шинэчлэн боловсруулж, үйл ажиллагаагаа шинэ тавцанд гарган, бүтээгдэхүүний чанарыг ахисан түвшинд хүргэх зорилго тавин ажиллаж байна.

2017 онд Монгол улсын ямаан сүргийн тоо толгой 27 саяд хүрч, дэлхийн ноолууран түүхий эдийн 47%  буюу 9400 тонн ноолуурыг бий болгосон боловч дотоодын үйдвэрүүд ердөө 12%-д гүн боловсруулалт хийн нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн болгож, 88%-ыг зөвхөн анхан шатны боловсруулалт хийгдсэн байдлаар экспортод гаргажээ.

ГОЁО ХХК 2018 онд ноолуурын боловсруулалтын түвшинг ахиулах, үйлдвэрлэх бүтээгдэхүүний төрлийг нэмэгдүүлж, ээрмэл утас эцсийн бүтээгдэхүүний чанарыг сайжруулж,  экспортыг өсгөхөд зориулан нийт 55 тэрбум төгрөг буюу 22.5 сая ам. долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөн одоогоор 75%-ийг нь хийгээд байна. 
Энэхүү хөрөнгө оруулалтаар анхан шатны боловсруулах үйлдвэр, нэхмэл, оёмол, принт дөрвөн шинэ үйлдвэрийг ашиглалтад оруулахаас гадна ээрмэл утасны үйлдвэр, сүлжмэлийн үйлдвэрүүдийнхээ хүчин чадлыг эрс нэмэгдүүлж, тоног төхөөрөмжийг шинэчлээд байна.

Өмнөх онуудад бид жилд дунджаар 80 тонн түүхий эд бэлтгэж, 40 тонн утас үйлдвэрлэн 100,000-110,000 ширхэг сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсан бол энэ онд шинэ үйлдвэрүүдээ ашиглалтад оруулснаар 400 тонн түүхий эд бэлтгэж,  2018 онд 160 тонн утас үйлдвэрлэн, зөвхөн сүлжмэлээр 400,000 ширхэг, оёмол болон нэхмэл бүтээгдэхүүн нийлээд 515,000 ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх буюу 5 дахин их  хүчин чадалтай томоохон үйлдвэрлэгч компани болох юм. 

2017 оны эцэст 292 ажилтантай байсан бол шинэ үйлдвэрүүд ашиглалтад оруулж, хүчин чадал нэмэгдэж байгаатай холбоотой ажиллах хүчний тоог 3 дахин өсгөж, 2018 оны төгсгөлд 972 ажилтантай болох бөгөөд одоогоор 650 ажилтантай болоод байна. Үүгээрээ ГОЁО ХХК нь Монгол улсын нийт иргэдийн өмнө тулгамдаад буй асуудлуудыг тэргүүлдэг ажлын байрны дутагдлыг шийдэхэд дорвитой хувь нэмэр оруулж буй юм. 

Хөгжлийн стратеги төлөвлөгөөний дагуу 2021 он гэхэд  үндэсний үйлдвэрлэгч ГОЁО ХХК болон ГОВЬ ХК нь 8000 хүнийг ажлын байраар хангаж, тус бүр жилдээ 2,000 тонн (нийт 4,000 тонн) түүхий эд бэлтгэж,  3 сая ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэн, нийт Монгол улсын ноолууран түүхий эд бэлтгэлийн 40%-ийг, дэлхийн зах зээлийн 20%-ийг боловсруулан нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн болгох юм.

Цаашид ГОЁО ХХК-ийн хэрэгжүүлж буй үйл ажиллагаа бүр улс орны макро  эдийн засагт оруулах хувь нэмрээ нэмэгдүүлэхийн сацуу хэрэглэгч танд очих бодит чанар, сэтгэл ханамжийг эрхэмлэх зорилготой байх болно.
Энэ зорилгын хүрээнд бид Дунд голын зам дагуух төв замаас ГОЁО үйлдвэр болон үйлдвэрийн дэлгүүр хүртэл 600 метр хатуу хучилттай засмал замын ажлыг өөрийн хөрөнгө оруулалтаар хийж, үйлдвэрлэлийн байгууламжаа өргөтгөн тэлж, шинэ оффисын барилгыг ашиглалтад оруулан, гадна орчны тохижилтыг сайжруулахаар ажиллаж байна. 

Эрхэм хэрэглэгч таныг ГОЁО үйлдвэрийн дэлгүүрээр тавтай үйлчлүүлэхийг урьж байна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.