Жил бүрийн тавдугаар сарын нэгний өдрийг “Олон улсын Хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр” болгон тэмдэглэдэг. Энэ өдөр дэлхийн 140 гаруй улс оронд хөдөлмөрчид өөрсдийн эрх ашгийг хамгаалахад эвлэлдэн нэгдэж, эрх баригчид болоод ажил олгогч нарт дуу хоолойгоо хүргэдэг уламжлалтай.
Тэгвэл өнөөдөр Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос Засгийн газарт хандан төрийн албан хаагчдын цалинг нэмж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 400 мянган төгрөгт хүргэх шаардлагыг тавьж, жагсаал зохион байгууллаа.
Жагсаал Д.Сүхбаатарын талбайд 13:00 цагт эхэлсэн бөгөөд эрүүл мэнд, урлаг, боловсрол, шинжлэх ухааны салбарынхан оролцсон юм.
Тус жагсаалаас бэлтгэсэн фото сурвалжлагыг хүргэж байна.
Гэрэл зургийг mpa.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!