Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: "Бурхан багш" цуврал Хаан, "Ширмэл ширдэг" Хатан бүтээлээр шалгарлаа

Ж.Хулан, iKon.mn
2018 оны 1 сарын 30
iKon.MN
 

“Гайхамшигт өв соёл-Монгол уран хатгамал” үзэсгэлэн энэ сарын 26-нд Богд хааны ордон музейд нээгдсэн юм.

Уран хатгамалчдын идэвх зүтгэлийг нэмэгдүүлэх зорилгоор “Гайхамшигт өв соёл-Монгол уран хатгамал” үзэсгэлэнг зохион байгуулагчид Хаан, Хатан бүтээлийн эздийг өнөөдөр тодрууллаа.

"Хаан" бүтээлээр Өмнөговь аймгийн уугуул, уран хатгамалчин С.Будын "Бурхан багш", "Ногоон Дарь эх" цуврал шалгарлаа.

Монгол уламжлалд бурхдын дүрийг зээгт наамал, битүү хатгамлаар урладаг байсныг баяжуулан хөгжүүлж, зөвхөн зүү ороох хатгамлаар бурхдыг тэглэн бүтээжээ.

"Хатан" бүтээлээр "Хаадын гэр" ХХК-ийн эсгий ширмэлүүд шалгарсан юм.

 
Гэрэл зургийг mpa.mn

Монголчууд өөрсдийн гараар бүтээсэн хамгийн анхны хатгамал Ноён уулын булшнаас олдсон Хүннүгийн эсгий ширмэл ширдэг. Хүннү ширдэгний эх загвар, хээ дүрслэлийг ашиглан орчин үеийн хүсэл сонирхолд нийцүүлэн боловсруулсан эсгий дэвсгэр, ханын чимэглэл, буйдангийн хос бүтээлэг зэрэг нь ширмэл ширдэгний шинэ хэрэглээг бий болгожээ.

“Гайхамшигт өв соёл-Монгол уран хатгамал” үзэсгэлэн хоёрдугаар сарын 8-ныг хүртэл үргэлжлэх аж.

Монгол уран хатгамал Богд хаан, Дондогдулам хатантай салшгүй холбоотой

Монгол уран хатгамал 19 дүгээр зууны сүүл, 20 дугаар зууны эхэн үед урлагийн бүтээлийн хэмжээнд хөгжсөн нь Богд хаан, Дондогдулам хатантай салшгүй холбоотой. Бүгд ерөнхийлөн захирах сайд Т.Намнасүрэнгийн тушаалаар 1913 оны 7 дугаар сард Эх дагина Дондогдуламд 100 лан мөнгөн шагналаар өргөл барьж, Богдын ордны дэргэдээ Сангай аймгийн уран хатгамалчин, барималчин, дархан, гуталчин зэрэг 120 орчим урлаачийн хэргийг хариуцуулсан тухай түүхэн сурвалжид бичсэн байдаг. Тэдгээр урчуудыг Хасгомбо, Пунцаг-Очир, Жүгдэр, Тавхай нарын урчууд ахлан ажиллаж байжээ. Сангай аймгийн урчуудын зураглан бүтээсэн зээгт наамал, торгон зураг, уран хатгамал бүхий хосгүй үнэт бүтээлүүд эдүгээ Богд хааны ордон музей, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд хадгалагддаг. Нэг хэсэг нь зураг дүрслэлээ гаргаж, нөгөө хэсэг нь оёж хатган томоохон бүтээлийг олуулаа хамтран хийдэг байсан нь өнөөг хүртэл үзсэн хүн бүрийн мэлмийг баясгах уран нарийн хийцтэй, дахин давтагдашгүй бүтээл төрөхийн үндэс болдог байж.

Уран хатгамалчид нийлж нэгдэн, үндэсний өв соёлоо сэргээн хөгжүүлж, өнөө цагийн өнгийг тодорхойлох бүтээл туурвихын эхлэл нь энэ үзэсгэлэн болж байгаа аж.

Фото сурвалжилга /Гэрэл зургийг mpa.mn/

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг