ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/23-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Төв талбай дахь мөсөн баримлуудыг Улаанбаатар хотод хүлээлгэн өглөө

Б.МАНЛАЙ, IKON.MN
2018 оны 1 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улс, Их Британи Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой энэ онд тохиож буй юм. Ойг тэмдэглэх хүрээнд Их Британи Улсын Элчин сайдын яамны захиалгаар хоёр улсын дипломат харилцааны бэлэг тэмдэг болох Британийн Парламентийн ордон болон Битлз хамтлагийн хөшөө, Биг Бэн цагийг мөсөөр урлан Д.Сүхбаатарын талбайд байршуулсан байна. Тус мөсөн баримлыг Улаанбаатар хотод албан ёсоор хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.

Ёслолын ажиллагаанд Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, Их Британи Улсаас Монгол Улсад суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Катрин Арнолд болон бусад холбогдох албаныхан оролцлоо.

Элчин сайд Катрин Арнолд “Манай хоёр орон, ард түмэн олон салбарт хамтран ажилладаг. Энхийг хамгаалахаас авахуулаад соёл, боловсрол зэрэг олон салбарт хамтран ажиллаж байна. Хоёр орны дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн баярыг хүргэе. Бидний харилцаа улам өргөжин тэлэх болтугай” хэмээн тодотгож байв.

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг “Хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд нээлтийн ажиллагааг өвөрмөцөөр хийж байгаа Их Британийн Элчин сайдын яамныханд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархснаа илэрхийлье” хэмээлээ.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан “Монгол Улс 1963 онд барууны улс орнуудаас хамгийн анх Их Британи улстай дипломат харилцаа тогтоож байсан түүхтэй. Энэ жил түүхт ой тохиож байна. Хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилтын хүрээнд Улаанбаатар, Лондон хотуудын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин бэхжиж байгаад бид баяртай байна” хэмээн  хэлсэн үгэндээ онцлов.

Тус мөсөн баримлыг Их Британийн Элчин сайдын яамны захиалгаар уран барималч Ц.Батмөнх хийжээ.

Гэрэл зургийг map.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
12
Зураг
ХАХА
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
10 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
ХАН [202.21.102.178] 2018/1/24
Тууз хайчилж энэ тэр
1 | 0 Хариулах
Зочин [145.53.68.69] 2018/1/23
Английн виза авах гээл...
0 | 0 Хариулах
Зочин [103.212.119.181] 2018/1/23
Hotiin tuuhend todoor bichigdeh buteen baiguulalt bna
1 | 0 Хариулах
Зочин [66.181.178.123] 2018/1/23
goyo bnaa, amjilt husie!
0 | 1 Хариулах
Зззз [66.181.187.51] 2018/1/23
Нэг муу мөс хүлээлгэж өгөөд ч яадгийн.
2 | 2 Хариулах
Зочин [182.160.33.10] 2018/1/23
Монгол эвдлэнэ гээч хаха!
1 | 0 Хариулах
zochin [120.142.31.236] 2018/1/23
goe ym ogsond bayarlalaa daanch udahgui hailchih ymdaa
2 | 0 Хариулах
Зочин [202.170.71.157] 2018/1/23
barimluud gej 2hon l yum bishu
0 | 0 Хариулах
Хариулт нэхсэн асуулт [66.181.186.61] 2018/1/23
Монгол ялначууд очоод хагалж хугалж, хүн харахын эцэсгүй болговол хэн хариуцлагыг нь хүлээх вэ?
4 | 0 Хариулах
Зочин [66.181.170.34] 2018/1/23
Jenco ariin daana.
2 | 0 Хариулах