ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/13-НД НИЙТЛЭГДСЭН

Цай хэмээх ундааг дэлхий яагаад хоёрхон үгээр нэрлэдэг болсон тухай

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 1 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Цай дэлхий дахинд тархсан нь. Зураг дээр дарж томруулан үзнэ үү.

Цай хэмээх ундааг дэлхий дахинд хоёрхон үгээр нэрлэдэг. Нэг нь Баруун Европчуудын нэрлэдэг “tea” (Англиар), “te” (Испаниар) гэсэн хувилбар бол зүүн Европ, Ази, дорно дахинд түгсэн “цай”, “чай”, “ча” гэх нэршил юм.

Хятадаас гаралтай энэ ундаа Торгоны замаар буюу хуурай газраар тархахдаа “ча” гэсэн нэрээр таржээ. Харин Голланд худалдаачдын далайн замаар тараасан газар орнуудад “tea” хувилбараар нэршсэн байна.

“Ча” нэр нь Хятадын төв нутгийн ерөнхий дуудлага юм. Торгоны зам болон Төв Азиар тарахдаа энэ нэр Монголд цай, Персид чай, Орост чай, Арабт шай болон хувирсан байна.

Тэр ч байтугай Африкийн зүүн эрэгт Арабаар дамжин хүрэхдээ свахили хэлэнд чай болж нутагшжээ.

Харин Хятадын зүүн өмнөд эргийн Фужянь мужийн Мин Нан аялгаар цайг тэмдэглэсэн дүрс үсгийг “тэ” гэж дууддаг байна. Энд ирсэн Голландын далайчид цайг худалдан авч, өөрийн хүрсэн газруудад тараахдаа “тэ” нэрээр нэрлэж хэвшүүлжээ.

Зүүн Ази дахь Голландын худалдаачдын гол боомтууд Фужянь болон Тайваний аралд байсан юм. Ингэснээр баруун Европт франц хэлээр “the”, герман хэлээр “tee”, англи хэлээр “tea” гэж нэрлэгджээ.

Гэхдээ Азид тэдэнтэй өрсөлддөг байсан Португальчууд Фүжянаас биш Макаогоос цай авдаг байсан тул баруун Европт ганцхан португальчууд цайг “ча” гэж нэрлэдэг болсон байна.

Мөн Европын колоничлогчдын замаар “тэ” нэрний хувилбар Африкийн баруун ба өмнөд хэсэгт таржээ. Дэлхийн цөөхөн улс үндэстэн цайг өөрийнхөөрөө нэрлэдэг байна. Энэ нь тэд өөрсдөө цайг анхнаасаа тарьж ургуулдаг байсантай холбоотой.

 Тухайлбал Бирм хэлэнд цайг “lakphak” гэж нэрлэдэг ажээ.

 

Эх сурвалж: Quartz

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
14
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
6
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
12 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Gg [122.201.22.39] 2018/1/14
Mongol yalnaa
0 | 2 Хариулах
Зочин [202.9.43.243] 2018/1/13
Монгол хэлэнд хоер янзаар халх аягаар цай бусад нутгаар чай гэдэг оросууд манайхаас чайгаа авсан бид тувдээс чайгаа авчээ
0 | 5 Хариулах
Зочин [182.160.36.23] 2018/1/14
Aan tegsen gesen mongoloos delhii uussen gese ha ha
1 | 3 Хариулах
Зочин [49.0.213.169] 2018/1/14
төвдүүд хятадаас цайгаа аваад, өөрийн давсаа тэндээ арилждаг. Цейлон цай хамгийн сайн нь гэдэг ч оросууд сая авахаа больсон.
0 | 0 Хариулах
Зочин [203.91.115.37] 2018/1/13
басчихэр
0 | 0 Хариулах
огторгуй [66.181.180.119] 2018/1/13
мэдлэгтэй хэн боловч сайхан бага ч атугай шинэ мэдээлэл олж авч сайхан бодлоор сэтгэлээ бялхуулмаар байгаа бүхэнд талархаж байна багаханаас ихийг мэдэж дэлхийн сайн сайхан болгоноос атгаж авцгаая
14 | 1 Хариулах
zuw [103.9.90.2] 2018/1/13
Bvgd iim bodoltoi baih heregtei
1 | 0 Хариулах
Зочин [66.181.191.101] 2018/1/13
Хятад үг Монгол хэлэнд маш олон бий дээ.
1 | 3 Хариулах
Зочин [59.153.115.61] 2018/1/13
Илүүтэй Солонгос Японд байдаг шүү дээ.
5 | 1 Хариулах
Зочин [193.205.210.32] 2018/1/22
Мөн Япончуудаас Солонгос болон Хятадууд маш их ханз үг зээлж авсан юм байна лээ.
0 | 0 Хариулах
wtf [202.55.191.42] 2018/1/13
Hytad yaljee
5 | 4 Хариулах
Зочин [66.181.188.183] 2018/1/13
Sonirholtoi medeelel bn
2 | 0 Хариулах