Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооноос зарласан “МОНГОЛЫН ГЭРЭЛ ЗУРАГ-2017” уралдааны шилдгүүд тодорлоо.
Уралдаанд мэргэжлийн болон гэрэл зураг сонирхогчид, залуу үеийн чөлөөт уран бүтээлчид оролцсон байна.
Энэ жил нийслэлээс гадна Ховд, Баян - Өлгий, Архангай, Өвөрхангай, Хэнтий, Сэлэнгэ,Дархан, Эрдэнэт, Өмнөговь, Дорнод аймгаас нийтдээ 80 гаруй гэрэл зурагчдын 450 орчим бүтээл дөрвөн номинацид ирүүлжээ. Үүнээс шилдэг 100 бүтээлийн үзэсгэлэнг гаргажээ.
2017 оны шилдгүүдийг танилцуулж байна.
Фотосэтгүүл зүй, баримтат гэрэл зураг төрөлд:
Спортын гэрэл зурагчин Ч.Ганбатын “Аваа өгөө” бүтээл Оны шилдэг баримтат гэрэл зургаар,
Хүрээлэн буй орчин, аялалын гэрэл зураг төрөлд:
Байгалийн гэрэл зурагчин Л.Жаргалын “ Их нартын байгалийн нөөц газар – ҮНЭГ” бүтээл,
Оны шилдэг агшин төрөлд:
"Өдрийн сонин"-ы залуу уран бүтээлч Г.Базаррагчаа “Айдасгүй зоог” зураг,
Модерн фото арт төрөлд:
Өвөрхангай аймгийн гэрэл зурагчин С.Чинбат Оны шилдгээр “Агшинг сүүдэрлэхүй” бүтээл тус тус шалгарлаа.
Гран-При шагнал:
Гамма агентлагийн гэрэл зурагчин, олон улсын Ройтерс агентлагийн Монгол дахь фото сурвалжлагч Б.Рэнцэндоржийн “Нүүрс тээвэрлэлтийн зам” цуврал бүтээл хүртжээ.
Уралдааны шүүчээр Соёлын гавьяат зүтгэлтэн, UBS ТB-ийн Ерөнхий зураглаач Х.Ихбаяр, УИХ-ын ХМА дарга, сэтгүүлч С.Батбаатар, МЗЭ шагналт, зураач С.Төгс- Оюун болон гэрэл зурагчин Д.Октябрь, Л.Элбэгзаяа нар ажилласан байна.
Эх сурвалж: mpa.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
7 СЭТГЭГДЭЛТЭЙ
|