Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/03-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн шилдэг таван мэс засалчийн нэг Монгол эмэгтэй эмч

ikon.mn
2017 оны 11 сарын 3
iKon.MN
Зураг зураг

2017 оны дэлхийн шилдэг таван мэс засалчийн нэгээр шалгарсан О.Сэргэлэн өчигдөр эх орондоо ирсэн билээ. Түүнийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хүлээн авч уулзаж баяр хүргэлээ.

 

О.Сэргэлэн эмч Швейцарь улсад болсон Дэлхийн мэс засалчдын хамгийн том байгууллага болох "American College of surgeons”-оос шилдэг мэс засалчийн шагналыг гардсан юм.

"American College of surgeons” нь АНУ-д 1913 онд байгуулагдаж, өдгөө олон улсын 80 мянган мэс засалчийг эгнээндээ нэгтгэжээ. Уг байгууллага нь жил бүр хийж бүтээснээр нь шигшин дэлхийн шилдэг таван мэс засалчийг тодруулдаг уламжлалтай. Энэ жил 70 гаруй орны эрдэмтэд нэр дэвшсэн бөгөөд шилдэг таван эрдэмтний нэгээр ийнхүү доктор О.Сэргэлэнг тодруулсан байна. Энэ бол дэлхийд мэс заслын чиглэлээр Монгол хүн эн зэрэгцэж чадахуйц оюуны чадамжтай байгаагийн нэг том баталгаа болсныг харууллаа. 

Доктор О.Сэргэлэн Монголд элэг шилжүүлэх, дурангийн мэс засал, яаралтай түргэн тусламжийг нэвтрүүлж, нутагшуулсан гавьяатай Монгол Улсын гавьяат эмч бөгөөд Монголд шинжлэх ухааны доктор гурван эмэгтэй мэс засалч байдгийн нэг нь билээ.

Тэрээр багийнхаа хамт 2009 оны 11 дүгээр сард Швейцарийн мэс заслын багийн ирүүлсэн тусламжийн наркозын аппарат, хагалгааны ширээ гэх мэт бүх зүйлийг өөрсдөө тоноглоод гахайн дээр туршилтын мэс заслаа хийсэн бөгөөд эндээс л эрхтэн шилжүүлэх мэс засал эхэлсэн түүхтэй.

Фото: О.Сэргэлэн эмчийг эх орондоо ирэх үеэр /2017.11.02/

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг