"Ил хаадын урлаг, соёлын бүтээлүүд" номын нээлт Үндэсний номын санд өчигдөр боллоо. Уг номыг "Тархан суурьшсан Монголчууд" төрийн бус байгууллагаас эрхлэн олон нийтэд хүргэж буй юм.
Энэ талаар тус төрийн бус байгууллагын тэргүүн Ц.Санчир "Ил хаад 1256 оноос Монгол тугаа мандуулж дундад дорныг байлдан дагуулсан. Ил хаадын үргэлжлэл 100 жил дундад доронд төр барьсан байдаг.
Энэ үедээ зөвхөн улс орныг улс төр, эдийн засаг, газар зүйн хувьд эзлэн нэгтгээд зогсоогүй гар урлал, шинжлэх ухаан, урлаг соёл хэрхэн хөгжиж байсан бэ гэдгийг бид орчин үеийн арга замаар олон нийтэд толилуулахыг хүсэж байна. Үүний тулд бид хоёр жил ажиллалаа.
Түүхийн номыг сонирхолгүй хэлбэрээр биш хүүхэд залуусынхаа анхаарлыг татахуйц байдлаар гаргахыг хүссэн" гэлээ.
Уг номд Ил хаадын улсын нийслэл байсан Мараге хот дахь Ил хаадын музейн үнэт ховор дурсгалаас бүрдсэн баялаг сан хөмрөгийг дэлгэж, Ираны 80 гаруй хот суурин болон Иракийн Мосул, Басра, Багдадаас эхлээд Турк, Туркменистан, Азербайжан, Армен зэрэг улсуудаас олдсон дурсгалуудыг Мараге хот дахь Ил хаадын музей, Мараге хотын Түүхийн Эрдэмтдийн Холбооны Ил хаад судлаачидтай хамтран эрхлэн хэвлүүлжээ.
Гэрэл зургийг mpa.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!