ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/28-НД НИЙТЛЭГДСЭН

3,4 дүгээр хороололд нээгдэх ИМАРТ дэлгүүр 300 нэр төрлийн бүтээгдэхүүнийг 80 хүртэл хувиар хямдруулна

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 9 сарын 28
iKon.MN
Зураг зураг

“Скай хайпермаркет” ХХК-иас Имарт /Emart/ сүлжээ дэлгүүрийн хоёр дахь салбараа Баянгол дүүргийн 3,4 дүгээр хорооллын эцэст байрлах Соло молл дэлгүүрт шинээр нээж байна.

Ингэснээр Имарт дэлгүүр хотын баруун бүс буюу Сонгинохайрхан, Баянгол, Чингэлтэй дүүргийн үйлчлүүлэгчиддээ улам ойртож байгаа юм. “Имарт хороолол” салбарын албан ёсны нээлт маргааш буюу есдүгээр сарын 29-ний өдөр 11:00 цагт болно.

 

“Скай хайпермаркет” ХХК-ийн тэргүүн дэмжигч Л.Жавзмаа “Жижиглэн худалдааны салбарт шинэчлэл хэрэгтэй гэдгийг 15 жилийн туршлагаараа манай компани мэдэрсэн байсан. Одоогоос дөрвөн жилийн өмнө бид БНСУ-ын Имарт компанитай гэрээ байгуулж олон улсын жишигт нийцсэн бүрэн барааны, хямд үнэтэй дэлгүүр буюу хайпермаркет бий болгохоор зориг шулуудсан юм.

Энэхүү төслийнхөө хүрээнд бид хоёр дахь дэлгүүрээ нээж байна. Та бүхний мэдэж буйгаар бид нэг жил хоёр сарын өмнө эхний дэлгүүрээ Баянзүрх дүүрэгт нээж байсан бол энэ удаад хотын баруун хэсгийн оршин суугчиддаа зориулан хоёр дахь дэлгүүрээ нээхэд бэлэн боллоо.

Имарт дэлгүүрийн хоёр дахь салбар нь 100 хувь дотоодын хөрөнгө оруулалтаар буюу “Голомт” банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр бослоо. Бидэнд итгэж зээл олгосон “Голомт” банкны хамт олонд талархаж байна” гэв.

Имарт хороолол салбар 250 гаруй ажлын байрыг шинээр бий болголоо
 

“Скай хайпермаркет” ХХК-ийн Бизнес хөгжлийн жигүүрийн манлайлагч Д.Машбат “Хайпермаркет гэдэг нь бэлэн хувцаснаас эхлээд хоол хүнс хүртэл бүхий л төрлийн бараа бүтээгдэхүүнийг нэг цэгээс худалдан авах боломжийг олгодгоороо онцлогтой.

Хүн амын нягтаршил, тэр дундаа хүүхэд багачууд ихтэй дүүрэгт хоёр дахь салбараа нээж буйдаа бид баяртай байна.

Имарт дэлгүүр “Монгол хүн зуу наслаг” гэдэг уриатай. Наслалт, өвчлөлтэй холбоотой хамгийн чухал зүйл нь зөв, эрүүл хоол хүнс, стресс бухимдалгүй амьдрал юм. Энэ хүрээндээ бид маш олон дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Жишээ нь мах, сүү, ногооны чиглэлээр “Фермерүүдийг дэмжих хөтөлбөр” хэрэгжүүлж, газар тариалан, мал аж ахуйг дэмжин ажиллаж байна. Мөн цаг завгүй хэрэглэгчиддээ зориулж түргэн хоолны үйлчилгээ, бараа бүтээгдэхүүний сав баглаа боодлыг дээшлүүлэх тал дээр үндэсний үйлдвэрлэгчидтэйгээ хамтран ажилладаг”  гэв.

Имарт хороолол салбарын захирал З.Баасанжаргал “Имарт дэлгүүрийн шинэ салбар 250 гаруй ажлын байрыг шинээр бий болголоо.

Хоёр салбар нийлээд 650 ажлын байрыг бий болгосон байна. Монгол залуус Имартад ажилласнаар олон улсын стандарт үйлчилгээг үзүүлэх боловсон хүчин болж бэлтгэгдэж байгаа” гэдгийг онцолсон юм.

НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ, УРАМШУУЛАЛ
 

“Скай хайпермаркет” ХХК-ийн Маркетинг төлөвлөлтийн хэлтсийн манлайлагч Т.Алтанхундага “Маргааш болох нээлтийн арга хэмжээнд дуучин С.Гантогоо, Морин хуурын чуулга, Хүүхдийн ордны дуулаач хүүхдүүд ирнэ.

Бид нээлтдээ зориулж 300 орчим бараа бүтээгдэхүүнийг 80 хүртэл хувиар хямдруулж байна. Мөн шинээр дэлгүүр нээж байгаа учраас 100 мянгаас дээш төгрөгний худалдан авалт хийсэн 10 мянган хэрэглэгчид зориулж дугуйтай цүнх бэлэглэнэ” гэв.

Шинэ Имарт дэлгүүрийн гэрэл зургууд
 

 

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
41
Зураг
ЗӨВ, ГОЁ
12
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
29 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг