Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос Засгийн газарт Хөдөлмөрийн хамтын маргаан эхлүүлсэн талаар өнөөдөр мэдээллээ.
Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны дарга Х.Амгаланбаатар "Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн 2.4, 3.2, 3.9 дэх биелэлтийг шаардаж, гишүүн байгууллагуудаас ирүүлсэн шийдвэрт үндэслэн улсын хэмжээнд хөдөлмөрийн хамтын маргаан эхлүүлснээ албан ёсоор зарлаж байна.
Засгийн Газар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, цаг хугацаа алдаж, нийгэмд тогтворгүй байдал үүсгэж байна.
Үүнд:
Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо хөдөлмөрийн хамтын маргааныг эхлүүлж Монгол Улсын засгийн газарт зохих журмын дагуу хүргүүлнэ" гэлээ.