Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/04-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ялын хэмжээг бууруулж тус бүр 20 жил болголоо

Т.Саран, iKon.mn
2017 оны 8 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

15:28 2017/08/04

С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийн Хяналтын шатны шүүхийн хуралдаан Улсын дээд шүүхэд өнөөдөр болж шүүгчид шийдвэрээ гаргажээ.

Өнөөдөр болсон Хяналтын шатны шүүх хуралдаанаас ялын хэмжээг бууруулж Ц.Амгаланбаатарт 20, Б.Содномдаржаад 20, Т.Чимгээд 20 жилийн хорих ял оноолоо. Ингэхдээ ялыг хаалттай дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргажээ.

 Анхан шатны шүүх хурал ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461-р ангид болж яллагдагчаар татагдсан Ц.Амгаланбаатарт 25, Б.Содномдаржаад 25, Т.Чимгээд 24 жилийн хорих ял оноосон билээ.

Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад хүний амь нас хөнөөсөн хэрэгт дээд тал нь 20 жилийн хорих ял оноох заалтыг үндэслэн ийнхүү эцсийн шийдвэрийг гаргасан байна.

12:16 2017/08/04

Гэрэл зургийг MPA.mn

С.Зоригийн хэргийн хяналтын шатны шүүх хуралдаан дөнгөж сая түр завсарлажээ, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргахаар зөвлөлдөж эхэлсэн байна.

Улсын Дээд шүүхэд болж буй уг хуралдааны Ерөнхий шүүгчээр Ц.Зориг ажиллаж байгаа бөгөөд, шүүх таван хүний бүрэлдэхүүнтэй байна. 

Мөн шүүгчдээс гадна улсын прокурор, Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарын өмгөөлөгчид шүүх хуралдаанд оролцож байгаа юм. 

Шүүх хуралдаан хаалттай явагдаж байгаа учир олон нийтэд шүүхийн шийдвэр гарсны дараа албан ёсны мэдээлэл өгнө. 

09:23 2017/08/04

Шүүх бүрэлдэхүүн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын өмгөөлөгчийн шүүх хуралдааныг нээлттэй явуулах хүсэлтийг хэлэлцээд Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын 34.4.2 дугаар зүйлийг үндэслэж хуралдааныг хаалттай явуулах шийдвэр гаргалаа. 

09:08 2017/08/04

С.Зоригийг хөнөөсөн хэргийн хяналтын шатны шүүх хурал эхэллээ

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийн хяналтын шатны шүүх хурал өнөөдөр Улсын Дээд шүүхэд эхэллээ. 

Шүүх хуралдаанд Ерөнхий шүүгч Ц.Зориг, шүүгч Д.Эрдэнэбалсүрэн, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Б.Цогт нар оролцож байна. 

Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт холбогдох энэ хэргийн эхний хоёр шатны шүүхийн шийдвэр гарч, тэдэнд 24-25 жилийн ял оноогоод байгаа билээ.

Улсын Дээд шүүхийн хуралдаанаар өмнөх шатны шүүхүүдийн шийдвэрийг хянаж, эцсийн шийдвэрийг гаргана.

Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын өмгөөлөгч шүүх хурлыг нээлттэй явуулах талаар хүсэлт гаргасан юм. 

Энэхүү хүсэлтийг хэлэлцэхээр шүүх бүрэлдэхүүн танхимаас түр гарлаа. 