ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/18-НД НИЙТЛЭГДСЭН
ИНФОГРАФИК: Шадар сайд У.Хүрэлсүх бизнесгүй атлаа ХАДГАЛАМЖИНДАА 1.8 ТЭРБУМ төгрөгтэй
iKon.MN
ikon.mn төрийн өндөр дээд албан тушаалтнуудын 2016 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг цувралаар танилцуулж байна.
САЙД нарын 2016 оны хөрөнгө орлогын мэдүүлэг
Монгол Улсын сайд, дэд сайд нарын хөрөнгө орлогын мэдүүлгийн хамгийн, хамгийн нь:
- Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга 2016 онд 528.49 сая төгрөгийн ОРЛОГО олж ЗГ-ын бүх гишүүдийг тэргүүлсэн байна.
- Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгийн ГЭР БҮЛ НЬ 396 сая төгрөгийн орлого олжээ.
- Тэгвэл БОАЖЯ-ны сайд Д.Оюунхорол 9.17 тэрбум төгрөгийн үнэ бүхий ОРОН СУУЦ, БАРИЛГА БАЙГУУЛАМЖТАЙ.
- Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав 460 сая төгрөгийн үнэ бүхий ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛТЭЙ.
- Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн 856 сая төгрөгийн үнэ бүхий МАА-тай.
- БОАЖЯ-ны сайд Д.Оюунхорол 207.89 сая төгрөгийн үнэ бүхий газартай. Тэрбээр танхимынхаа гишүүдийг Газар, Барилга орон сууц гэсэн хоёр төрлийн хөрөнгөөр тэргүүлжээ.
- Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат 1.15 тэрбум төгрөгийн ҮНЭТ ЭДЛЭЛ, УРЛАГ ТҮҮХИЙН ҮНЭТ ЗҮЙЛТЭЙ.
- Шадар сайд У.Хүрэлсүх 1.76 тэрбум төгрөгийн ХАДГАЛАМЖ, БЭЛЭН МӨНГӨ, ДАНСНЫ ҮЛДЭГДЭЛтэй гэж мэдүүлжээ.
- Хууль зүйн сайд С.Бямбацогт 2 тэрбум төгрөгийн АВЛАГАТАЙ.
- Харин ЭМ-ийн сайд А.Цогцэцэг 2.74 тэрбум төгрөгийн ЗЭЭЛТЭЙгээрээ бусдыгаа манлайлж байна.
1. Монгол Улсын сайд болон дэд сайд нарын 2016 оны Хөрөнгө орлогын мэдүүлэг
(Графикийн дүрсүүд дээр дарж үзэх боломжтой. Хөндлөн чиглэлийн сум дээр дарж хөрөнгө, орлогын төрлүүдийг өөрчилж үзээрэй. Улаан өнгө сайдуудыг, улбар өнгө дэд сайдуудыг илэрхийлнэ.)
2. Компани, нөхөрлөл, хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
