Авто замын бүтээн байгуулалт сүүлийн жилүүдэд манай улсад эрчимтэй хийгдэж буй. Монгол Улс 1921-2012 онд буюу 91 жилд 2,964 км хатуу хучилттай авто зам барьсан бол 2012-2015 он буюу сүүлийн 3 жилд нийт 3,405 км хатуу хучилттай авто зам барьжээ.
График 1: Монголд баригдсан авто зам 1921-2015, км
Эх сурвалж: Засгийн газар
Одоогоор Монголчууд 15 аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбоод байна.
Манай улсад нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбогдоогүй үлдсэн зургаан аймгийн төв бий. Ховд, Баян-Өлгий, Завхан, Увс, Говь-Алтай, Дорнод аймгуудын төвийг 2020 он гэхэд нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбох төлөвлөгөөг Засгийн газраас гаргажээ.
Инфографик: Хатуу хучилттай авто замаар нийслэлтэй холбогдоогүй аймгууд /2017 оны тавдугаар сарын 30-ны байдлаар/
2016-2020 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт:
“2.111.Олон улс, хот хоорондын болон орон нутгийн чанартай авто замын сүлжээн дэх хатуу хучилттай авто замын сүлжээг өргөтгөж, бүх аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбож дуусгах, Мянганы замын хэвтээ тэнхлэгийн хэсгийг үргэлжлүүлнэ” хэмээн тусгажээ.
Энэ хөтөлбөрийн хүрээнд үлдсэн таван аймгийг нийслэлтэй холбох автозамын ажлууд эхэлжээ.
Тухайлбал БНХАУ-ын Засгийн газрын экспортын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр
Мөн Засгийн газар хөтөлбөрийнхөө хүрээнд энэ жил Увс, Баян-Өлгий, Ховд аймгуудыг нийслэлтэй холбох замын ажлуудыг эхлүүлж байгаа юм байна.
Гэхдээ 2017 онд дээрх замуудын ажил дуусахгүй бөгөөд 2018-2020 оны хооронд гүйцэтгэж дуусах тухай Зам, Тээврийн хөгжлийн яамны хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэ мэдээллээ.
Манай улсын хатуу хучилттай авто замын хэмжээ нийт авто замын 50 орчим хувьд хүрсэн байдаг. Ямартай ч 2020 он гэхэд 21 аймгийн төв бүхэлдээ нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбогдох нь.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!