Монгол Ардын нам (МАН)

Улаанбаатар хот, 14200, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Алтангэрэлийн гудамж-3, Тусгаар тогтнолын ордон

11-323245 mprp@mobinet.mn www.nam.mn

Post
Share
Нэр дэвшигчид
Хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайлан

Нам, эвслийн сонгуулийн зардлын тайлангийн хураангуй

Нам, эвслийн мөнгөн хандивын тайлан

Бусад мэдээлэл

Үүсгэн байгуулагч эсхүл Улсын дээд шүүхэд бүртгэлтэй намын дарга

Л.Оюун-Эрдэнэ /Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022.02.09-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор бүртгэсэн./

Үүсгэн байгуулагдсанаас хойших бүртгэл

  • 2022.02.09-ний өдрийн Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 04 дүгээр тогтоолоор “Монгол Ардын Намын даргаар Хурц овгийн Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ сонгогдсон тухай өөрчлөлт”-ийг Монгол Ардын Намын улсын бүртгэлийн мэдээлэлд бүртгэж, “намын шинэчилсэн хөтөлбөр, намын үндсэн дүрмийн өөрчлөлт”-ийг тус тус бүртгэсэн.

  • 2021.07.09-ний өдрийн Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 24 дүгээр тогтоолоор “Монгол Ардын Намын Бага хурлын 2021.06.25-ны өдрийн 11 дүгээр хуралдаанаар Хурц овгийн Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ сонгогдсон”-ыг бүртгэсэн.

  • 2021.05.24-ний өдрийн Улсын дээд шүүх нийт шүүгчийн хуралдааны 16 дугаар тогтоолоор “Монгол Ардын Намын Бага хурлын 2021.05.02-ны өдрийн Х хурлын 05 дугаар тогтоолоор баталсан намын дүрмийн өөрчлөлт”-ийг бүртгэсэн.

  • 2019.01.07-ны өдрийн Улсын дээд шүүхийн шүүх хуралдааны 05 дугаар тогтоолоор “Монгол Ардын Намын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн III Бага хуралдаанаар намын дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт”-ийг бүртгэсэн.

  • 2017.12.18-ны өдрийн Улсын дээд шүүхийн шүүх хуралдааны 19 дүгээр тогтоолоор “Монгол Ардын Намын 28 дугаар Их хурлын 2017.11.20-23-ны өдрийн хуралдаанаар намын дүрмийн өөрчлөлт, намын даргаар Ухнаагийн Хүрэлсүх сонгогдсон”-ыг тус тус бүртгэсэн.

  • 2016.01.22-ны өдрийн Улсын дээд шүүхийн шүүх хуралдааны 01 дүгээр тогтоолоор “Монгол Ардын Намын Бага хурлын 2015.12.12-ны өдрийн III хурлын 09 дүгээр тогтоолоор баталсан намын дүрмийн нэмэлт, өөрчлөлт, намын даргаар Миеэгомбын Энхболд сонгогдсон”-ыг тус тус бүртгэсэн.

  • 2014.12.26-ны өдрийн Улсын дээд шүүхийн шүүх хуралдааны 01 дүгээр тогтоолоор “Монгол Ардын Намын Бага хурлын 2014.11.29-ний өдрийн 06 дугаар тогтоолоор баталсан намын дүрмийн нэмэлт, өөрчлөлт-“ийг бүртгэсэн.

  • 2010.11.12-ны өдрийн Улсын дээд шүүхийн шүүх хуралдааны 02 дугаар тогтоолоор “2010.11.05-ын өдрийн 06 дугаар тогтоолоор баталсан МАХН-ын XXVI Их хурлын тогтоолоор намын нэрийг өөрчлөх, 2010.11.05-ны өдрийн 13 дугаар тогтоолоор баталсан дүрмийн нэмэлт, өөрчлөлт”-ийг тус тус бүртгэсэн.

  • 2007.11.16-ны өдрийн Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын 07 дугаар тогтоолоор “2007.10.25-ны өдрийн МАХН-ын XXV их хурлын 10 дугаар тогтоолоор баталсан МАХН-ын дүрэм, мөрийн хөтөлбөрт оруулсан нэмэлт, өөрчлөлт”-ийг бүртгэсэн.

  • 2006.01.12-ны өдрийн Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааны 01 дүгээр тогтоолоор “2005.12.13-ны МАХН-ын бага хурлын 10 дугаар тогтоолоор баталсан дүрмийн зарим заалтад оруулсан өөрчлөлт”-ийг бүртгэсэн.

  • 2005.11.29-ний өдрийн Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааны 11 дүгээр тогтоолоор “2005.06.18-ны өдөр бүхэлд нь шинэчлэн найруулж баталсан МАХН-ын дүрэм”-ийг бүртгэсэн.

  • 2005.04.27-ны өдрийн Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын 2001.11.30-ны өдрийн 03 дугаар тогтоолоор “2001.03.02-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор МАХН-ын дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүд”-ийг бүртгэсэн.

  • 1997.04.01-ний өдрийн Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын 01 тогтоолоор “1997.03.16-ны өдөр МАХН-ын дүрэмд оруулсан нэмэлт”-ийг бүртгэсэн.

  • 1992.12.04-ний өдрийн Улсын дээд шүүхийн Улсын дээд шүүхийн Иргэний хэрэг эрхэлсэн шүүх коллегийн хурлын 13 дугаар тогтоолоор “1992.11.30-ны өдрийн 127 дугаар тогтоолоор МАХН-ын дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт”-ийг бүртгэсэн.

  • 1992.03.25-ны өдрийн Улсын дээд шүүхийн Иргэний хэрэг эрхэлсэн шүүх коллегийн хурлын 04 дүгээр тогтоолоор “МАХН-ын XXI их хурлаас баталсан шинэчилсэн дүрэм”-ийг бүртгэсэн.

  • 1990.05.16-ын өдрийн Улсын дээд шүүхийн Иргэний хэрэг эрхэлсэн шүүх коллегийн хурлын 01 дүгээр тогтоолоор Монгол Ардын Хувьсгалт Намыг улсын бүртгэлд бүртгэсэн.