Уншиж байна ...
Зураг
Зураг

2020 оны УИХ-ын сонгуулийн 26-р тойрогт Ард Түмний Олонхийн Засаглал нам-с нэр дэвшигч
Шагдарын Мөнхбаатар

Зураг
Албан ёсны вэб хаяг:
Нэр дэвшигчээс мэдээлэл оруулаагүй байна
Хувийн мэдээлэл:
Нас: 52
Хүйс: Эрэгтэй
Гэр бүлтэй
https://twitter.com/sh_munkhbaatar
www.facebook.com/munkhbaatar.atoz
Мэргэжил:
Геофизикч, Улстөр судлаач
Эрдмийн зэрэг цол:
Бакалавр
Одоо эрхэлж буй ажил:
ШҮДО ХХК-н Ерөнхий захирал, АТОЗНамын Дотоод ажил хариуцсан нарийн бичгийн дарга
Зорилго:
Иргэдийн АЮУЛГҮЙ амьдрах орчинг бүрдүүлэх. ЭВ ЭЕ-ийг бэхжүүлж эх орныхоо тусгаар тогтнолыг хамгаална.

 

Боловсрол
1986-1987: ОХУ-ын Эрхүүгийн Улсын Их Сургууль, Хэлний бэлтгэл анги
1987-1997: ОХУ-ын Екатеринбург хот, Уралын Улсын Уул Уурхайн Их Сургууль
Ажлын туршлага
1998-1999: Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Тэргүүлэгчдийн Газар, Ерөнхийлөгчийн туслах
1999-2000: Геофизикийн нефтийн хайгуулын Францын CGG компани, Геофизикч
2000-2002: Геофизикийн хайгуулын Австралийн Трои Монголиа компани, Геофизикч
2002-2003: Геофизикийн хайгуулын "Геомастер" ХХК, Ахлах инженер
2004-2014: ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсын Докар компани, Гүйцэтгэх захирал
2014-2020: ШҮДО ХХК, Ерөнхий захирал
Онцлох ажлууд
2008-2008: Увс аймгийн Тэс суманд 10,000 кВт агаарын цахилгаан шугам барих ажил
2008-2014: Монгол Улсын Хөвсгөл аймгаас ОХУ-ын Кызыл хотод суугаа албан ёсны төлөөлөгч
2009-2009: Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын цаатан иргэдэд ОХУ-аас үржлийн 97 толгой цаа буга нийлүүлэх Улсын төсвийн ажил
2014-2014: Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын цаатан иргэдэд ОХУ-аас үржлийн 20 толгой цаа буга нийлүүлэх ажил, 2014 он
2015-2015: Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын цаатан иргэдийн хүүхэд залуусыг ОХУ-ын Тува улсын их дээд сургуулиуудад 100% тэтгэлгээр үнэ төлбөргүй суралцуулах ажил

Ш.Мөнхбаатар миний бие идэвхтэй амьдралынхаа 20 жилийг ОХУ-д сурч, амьдарч өнгөрүүлсэний дараагаар эх орондоо эргэн ирж хөдөлмөрлөхдөө Баянгол дүүрэгт оршин сууж, энэ хугацаанд олон ч зүйлийг ажиглаж, заримаас нь тэмдэглэл хөтлөж байв.

 

Яагаад ард иргэд бидний амьдрал нэг л болж өгөхгүй байгаа, үүний учир, шалтгааныг тайлах, шийдвэрлэх талаар толгойгоо гашилгаж, зүрхээ өвтгөж яваа минь үнэн. Та бид хэн хэнгүй л ийм бодол сэтгэлдээ тээж буй.

 

Өнөөдрийн байдлаас харахад энэ бүх шударга бус тогтолцоо, ялгаварласан үзэлтэй тэмцэхийн тулд тэрхүү шударга бусын үйлдвэр болсон "УИХ" гэх энэ тогоонд Та өөрөө чанагдахгүйгээр, өөрийгөө үүнд золиослолгүйгээр таны тэмцэл талаар болохыг Монгол улсын жирийн нэг иргэний хувьд, бичил бизнес эрхлэгчийн хувьд, мөн Баянгол дүүргийн оршин суугчийн хувьд өөрийн бие дээр нэг биш удаа мэдэрсэн нь сонгуульд нэрээ өгөх шалтгаануудын минь нэг болсон юм.

 

Үзэл санаа нэгт журмын нөхдийн хамт улс төрийн нам байгуулах нь шийдвэрийн эхний алхам болж, өнөөдөр УИХ-д нэг суудалтай нам болохоор тэмцэж буйгаар биелэлээ олж байна.

Эх орондоо хайртай хэн гуайн ч хийх үйлдэл бол өөрийгөө ард түмнийхээ, үр хүүхэд, хойч үеийнхээ төлөө золиослох явдал. Ухаалаг, зөв замаар нийгэмд тууштай шинэчлэл хийх цаг нэгэнтээ болжээ.

 

Би бэлэн!
Та өөрчлөлтөд бэлэн үү?

Ш.Мөнхбаатар

Хөрөнгө орлогын мэдүүлэг