Уншиж байна ...

2020 оны УИХ-ын сонгуулийн 27-р тойрогт Зөв хүн электорат эвсэл-с нэр дэвшигч
Батзоригийн Эрдэнээ

Зураг
Албан ёсны вэб хаяг:
Намын гишүүнчлэл:
Хувийн мэдээлэл:
Нас: 53
Хүйс: Эмэгтэй
Гэр бүлтэй
https://twitter.com/erdenebz
https://www.facebook.com/erdenebz
Мэргэжил:
Физикч-Багш, байгаль орчны тандан судлаач
Эрдмийн зэрэг цол:
Бизнесийн удирдлагын магистр, Байгалийн ухааны доктор, Японы Чибагийн их сургууль
Одоо эрхэлж буй ажил:
Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн УЗ-ийн дарга
Зорилго:
Төр, иргэний нийгмийн хамтын ажиллагаа, олон талт түншлэлийг хөгжүүлж, үндэсний аюулгүй байдлыг ханган, эрүүл аюулгүй амьдрах эрх, хүрээлэн байгаа орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсооход хувь нэмрээ оруулах,

 

Боловсрол
1985-1989: УБДС, Физик математикийн факультет, бакалавр, Физикч-багш
1992-1993: Засгийн газрын дэргэдэх Удирдагын хөгжлийн академи, Удирдахуйн ухаан
1993-1994: Засгийн газрын дэргэдэх Удирдагын хөгжлийн академи, Бизнесийн удирдлагын магситр
2006-2011: Япон, Чибагийн их сургууль, Байгаль орчны тандан судалгааны төв, Байгалийн ухааны доктор
2017-2017: АНУ, Хавайн их сургууль Өрнө Дорнын төв, Ази-Номхон далайн орнуудын манлайллын хөтөлбөр
Ажлын туршлага
1989-1991: Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын 10 жилийн сургуульд физик-мэдээлэл зүйн багш, ЗАН ахлагч
1995-1997: Засгийн газар, Засгийн газрын мэдээ сонин, үйлдвэр санхүү эрхэлсэн орлогч
1998-2004: УИХ-ын Тамгын газар хэвлэх үйлдвэрийн дарга, шинжээч
2005-2006: Чибагийн их сургууль, Судлаач
2012-2013: Монголын тандан судлаачдын холбооны УЗ-ийн гишүүн, ОХУ-ын Дорнод Сибирийн Технологи-удирдлагын их сургууль Улаанбаатар дэх салбарт багш
2014-2016: МБОИЗ-ийн гүйцэтгэх захирал
2016-2020: Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн УЗ-ийн дарга, БОАЖСайдын зөвлөлийн гишүүн, Орчны бохирдлын үндэсний хорооны гишүүн
Онцлох ажлууд
1995-1996: Сонины хэвлэх үйлдвэрийн технологийн шинэчилэл, технологи дамжуулал
2014-2015: Монголын байгаль орчны чиглэлийн төрийн бус байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх хөтөлбөр
2014-2015: Байгаль орчныг хамгаалахад талуудын оролцоог нэмэгдүүлэх нь (ESEC II) Завхан, Өмнөговь аймгууд: Сумын байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах нь төслийн ахлагч, үндэсний сургагч багш
2015-2015: Том, жижиг уул уурхайн байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулах нь: Дүйцүүлэн хамгаалах хөтөлбөрийн олон улсын туршлага сургамж, Олон улсын эрдэм шинжилгээний бага хурлын санаачилагч, зохион байгуулагч, Монгол Улаанбаатар
2016-2017: “Монголын уул уурхайн салбар дэх байгаль орчны засаглал ба хууль эрх зүйн үнэлгээ” төслийн зөвлөх, НҮБ-IRIM
2016-2017: “Агаарын бохирдлын эсрэг хүчээ нэгтгэе-Улаанбаатар хотын агаар бохирдуулагч эх үүсвэрүүдийн судалгаа, Нийгмийн хариуцлагатай Монголчууд” төслийн санаачилагч, ахлагч
2018-2019: “Амьсгалах эрх төсөл, “Улаанбаатар хот, Дархан, Өвөрхангай, Архангай аймгуудын агаарын бохирдлыг иргэдийн оролцоотой бууруулж, Агаарын бохирдлын талаархи олон нийтэд зориулсан мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх нь” төслийн санаачилагч, ахлагч
2018-2018: Хог хаягдлын менежмент номын зохиогч
2019-2019: “Төв цэвэрлэх байгууламжийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээ”, Байгаль орчны зөвлөх
2019-2020: “Хархорин сумын хог хаягдлын тээвэр ложистикийн менежментийг сайжруулах, олон нийтийн дадал хандлагыг өөрчилөхөд нөлөөлөх нь” төслийн санаачилагч, ахлагч

Хөрөнгө орлогын мэдүүлэг