Уншиж байна ...

2020 оны УИХ-ын сонгуулийн 23-р тойрогт Зөв хүн электорат эвсэл-с нэр дэвшигч
Галиндэвийн Рагчаасүрэн

Зураг
Албан ёсны вэб хаяг:
Нэр дэвшигчээс мэдээлэл оруулаагүй байна
Намын гишүүнчлэл:
Хувийн мэдээлэл:
Нас: 45
Хүйс: Эрэгтэй
Гэр бүлтэй
Facebook хуудас
Мэргэжил:
Эдийн засагч
Эрдмийн зэрэг цол:
Эдийн засгийн ухааны доктор
Одоо эрхэлж буй ажил:
Эдийн Засгийн Судалгаа Эрдэм Шинжилгээний Хүрээлэнд ахлах зөвлөх, Гэрэгэ Партнерс компанийн захирал
Зорилго:
Соёлтой, байгальд ээлтэй, хүнд гай болохгүй, боломж байвал туслах, авилгыг үзэн ядагч, хулгай хийхгүй, тууштай, хөдөлмөрч, судалгааг дэмжсэн, эрүүл чийрэг Зөв Хүн байх.

 

Боловсрол
1993-1997: МУИС, эдийн засгийн бакалавр
1999-2000: Манчестерийн Их Сургууль, эдийн засгийн магистр
2000-2004: Манчестерийн Их Сургууль, эдийн засгийн ухааны доктор
Ажлын туршлага
2003-2006: Их Британийн Эссэксийн Их Сургуульд эдийн засгийн багш
2006-2014: Хойд Ирландын Белфаст хотын Хатан Хааны Их Сургуульд эдийн засгийн багш
2013-2020: Гэрэгэ Партнерс зөвлөх үйлчилгээний компанийн захирал
2013-2016: МУИС-ийн эдийн засгийн доктор хамгаалуулах зөвлөлийн дарга
2016-2016: Монголбанкны мөнгөний бодлогын зөвлөлийн хараат бус гишүүн
2020-2020: Эдийн Засгийн Судалгаа Эрдэм Шинжилгээний Хүрээлэнд ахлах зөвлөх
Онцлох ажлууд
-: Эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлээ дэлхийн нэр хүндтэй сэтгүүлүүдэд хэвлүүлж, олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн цөөхөн Монгол эрдэмтэн эдийн засагчдын нэг.

Улс төрийн намууд, нэр дэвшигчид олон том амлалт гаргах нь гацаагүй. 20 гарруй жилийн судалгаа шинжилгээ хийсэн туршлага дээрээ тулгуурлан ирэх 4 жил эдийн засгийн амьдрал ямар байх талаар бодлоо хуваацая.

  • Корона вирусаас болж олон ААН-үүд хаалгаа барьж, ажилгүй хүмүүс нэмэгдэж байна.
  • Төсөөлж байснаасаа бага нүүрс экспортолж долларын нөөц багасаж, ханш нэмэгдэх дарамт бий болж байна.
  • Улсын төсвийн орлого буурч, алдагдал нэмэгдэж түүнийгээ шинээр өр үүсгэн нөхөж байна.
  • Корона вирусын нөлөө хэр удаан үргэлжлэхийг хэнч мэдэхгүй.
  • Манай эдийн засгийн нүүрсний экспорт, үнээс асар хамааралтай. Нүүрсний экспорт нэмэгдэхгүй, үнэ бага хэвээр байвал манай эдийн засаг өсөхгүй.
  • Ирэх жилүүдэд төлөх их хэмжээний бондын өрийг бид дахин зээл авах (бонд гаргах) замаар төлж өртэй хэвээрээ үлдэнэ.
  • Төсвийн алдагдал Засгийн өрийг улам нэмэгдүүлнэ. Тэр үед авах зээлийн хүү нь улам өндөр болох магадлал их байна.
  • Ерөнхийдөө хүнд жилүүд биднийг хүлээж байна.
  • Энэ утгаараа засгийн эрхийг авах аль ч нам эвсэл эдийн засгаа тэлэх, иргэдийн амьжиргааг тэтгэх дорвитой арга хэмжээ авах эх үүсвэр хомс байна.
  • Улиг болсон, Оюу Толгой, Таван Толгой, том төслүүдээ хөдөлгөнө гэж ярих нь ойлгомжтой.
    • Гэхдээ яарч хийсэн, олны нүднээс далд хийсэн ажил, гэрээ хэлцлүүд хол явахгүй зогсож, хийсэн эзэд нь шүүх шоронгоор эргэлдэх болсон өнөө үед үүнийг зориглон хөдөлгөх хүн гарч ирэх үү.
    • Зөвхөн хулгай хийхгүй, далд санаагүй, хувийн ашиг хонжоо хараагүй хүмүүсээр дүүрсэн төр л үүнийг зориг гарган ил тод хийх болов уу.

Эдийн засгийн амьдрал сайжрахгүй юмаа гэхэд, зөв хүмүүсээ төрийн түшээд болгож чадвал, бидэнд илүү аз жаргалтай амьдрах боломж бас бий.

  • Ядаж л төрөөс, иргэдээсээ хумслахгүй байгаа, авилгагүй, байгаа мөнгөө зохистой хуваарилж багш, эмч, төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлсэн, тэд нь сурагчидтайгаа, өвчтөнгүүдтэйгээ, иргэдтэйгээ арай эелдэг харьцсан нийгэмд хүрэх боломж бий. Улмаар төрийн үйлчилгээг тэгшитгэх, ачаалал/бухимдал багатай, цахимжуулсан болгох боломж бий. Баригдаж байгаа зам чанартай/авилгад өртөхгүй, гудамж аюулгүй, багш, эмч сувилагч нарын ачаалал буурах боломж байгаа.

Харин урт хугацаандаа бид уул уурхайн баялагаа зөв хуваарилж, төрөө сайжруулж, боловсрол эрүүл мэндийн салбараа дэмжих замаар өндөр боловсролтой эрүүл, ирээдүйдээ итгэлтэй иргэдийг дийлэнх болгосноор хөгжих болно.

Зөв Хүн Электорат эвсэлээс нэр дэвшигч би энэ тойргийн иргэдийн нийтлэг эрх ашгийг Улсын Их Хуралд төлөөлөн ажиллах болно.

  • Мэдээж улсын том эрх ашиг үүнээс дээгүүр оршино.
  • Та бүхний нийтлэг хүсэл сонирхолыг тээгч байх болно.
  • Энэ тойрогт хэрэгжих төрийн аливаа үйл ажиллагааг байнга ажиглаж ганц нэг, хэсэг бүлэг иргэд биш олонхоороо нь илүү аз жаргалтай амьдрах арга замыг эрэлхийлэх болно.
  • Энэ тойрогт тавигдаж байгаа зам, сургууль, цэцэрлэг, эмнэлэг гэх мэт нийтийн өмч стандарт хангаж байгааг хянах болно.
  • Төрийн үйлчилгээ болох боловсрол, эрүүл мэнд, төрийн албаны чанарыг сайжруулахыг шаардан ажиллах болно.                              

Эцэст хэлэхэд ирэх 4 жилд эдийн засаг орлого төдийлөн өсөж чадахгүй боловч, амьдралын чанараа сайжруулах арай илүү аз жаргалтай болох боломж бидэнд бий. Сонгогч та Зөв ХҮН Электорат эвслээс нэр дэвшигчдийг дэмжээрэй.

 

Хөрөнгө орлогын мэдүүлэг