Уншиж байна ...
Зураг
Зураг

2020 оны УИХ-ын сонгуулийн 21-р тойрогт Зөв хүн электорат эвсэл-с нэр дэвшигч
Бадралын МӨНХДӨЛ

Зураг
Албан ёсны вэб хаяг:
Намын гишүүнчлэл:
Хувийн мэдээлэл:
Нас: 37
Хүйс: Эрэгтэй

twitter.com/MBBontoi
facebook.com/MBBontoi
Мэргэжил:
Зах зээлийн шинжээч
Эрдмийн зэрэг цол:
Төрийн удирдлагын магистр, Сингапур Улсын Үндэсний Их Сургууль
Одоо эрхэлж буй ажил:
Зах зээлийн мэдээллийн үйлчилгээний Cover Mongolia компанийн Үүсгэн байгуулагч
Зорилго:
1) Төрөө авлигаас салгаж, 2) байгалийн баялгаа зөв удирдаж, 3) дэлхийн технологийг түрүүлж эзэмшиж, 4) байгальд ойр, ногоон хөгжлийг нэвтрүүлж, 5) эрүүл, боловсролтой, ЗӨВ монгол ХҮНийг бүтээхийн төлөө.

 

Боловсрол
2000-2002: ШУТИС, КтМС, Программ хангамжийн анги
2002-2003: Токиогийн Гадаад Судлалын Их Сургууль, Япон хэлний сургууль (Монбүшо тэтгэлэг)
2004-2008: Японы Сайтамагийн Их Сургууль, Бизнесийн удирдлагын бакалавр (төгсөөгүй), (Монбүшо тэтгэлэг)
2013-2017: ШУТИС, Бизнесийн удирдлага, Хүмүүнлэгийн сургууль, Бизнесийн удирдлагын бакалавр, Мэдээллийн системийн менежмент
2018-2019: Сингапур Улсын Үндэсний Их Сургууль (Азид #1, дэлхийд #11), Ли Куан Югийн нэрэмжит Төрийн бодлогын сургууль, Төрийн удирдлагын магистр, ангийн дарга
Ажлын туршлага
2009-2010: Frontier Securities брокер, хөрөнгө оруулалтын банк, харилцагчийн менежер
2010-2012: CPS International, Гүйцэтгэх захирал, Австралийн брокерын компанийн төлөөлөгч
2013-: Cover Mongolia, Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал, зах зээлийн мэдээллийн үйлчилгээний компани
Онцлох ажлууд
2014-: Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл, ЕНБД асан, Удирдах зөвлөлийн гишүүн
2014-: Нийслэлийн 11-р сургууль төгсөгчдийн холбоо, Тэргүүн
2014-2018: Японд төгсөгчдийн ЖУГАМО нийгэмлэг, Удирдах зөвлөлийн гишүүн
2015-: Forbes Mongolia 30 хүртэлх 30, 40 хүртэлх 40 шилдэг залуучууд, ангийн дарга
2017-: Цагаан Сонголт хөдөлгөөний санаачлагч
2018-2018: Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо, Удирдах зөвлөлийн хараат бус гишүүн
2018-2018: JCI Импакт салбар байгууллагын 2018 оны Ерөнхийлөгч
2019-: Цахим Өртөө Холбоо, Удирдах зөвлөлийн гишүүн

Манифесто

(Тодруулга: 2020 оны 3-р сарын 10-ны байдлаар бичсэн сэдвүүд: Миний “Монгол Мөрөөдөл”, Үндсэн хууль, сонгуулийн тогтолцоо, хүний эрх, жендэр. Цаашид нэмэх сэдвүүд: эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд, уур амьсгалын өөрчлөлт, тусгай хэрэгцээт иргэд, уул уурхай, мал аж ахуй, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, гадаад харилцаа, батлан хамгаалах, хотын хөгжил, хилийн чанад дахь иргэдийн асуудал …)

Нийтлэлийн зорилго

Энэхүү нийтлэлээр Мөнхдөл миний бие #Уухай! Хөдөлгөөн болоод улс төрийн намд элсэх болсон шалтгаан, улс төрийн үзэл баримтлалаа, мөн бодлого, зорилго, бодлоо сэдэв, салбар бүрээр нь цэгцтэй хүргэхийг зорив.

Манифесто гэдэг нь бодлого, зорилгоо олон нийтэд зарлах, ялангуяа сонгуулийн өмнө мэдэгддэг улс төрийн акцын нэг хэлбэр юм.

Салбар болгоны мэргэжилтэн, бүхнийг мэдэгч огтоос биш ч салбар бүрийн бодлого боловсруулалт, шийдвэр гаргах үйл явцад хувь нэмрээ оруулахыг зорьж буй учраас түүнд хандах байр сууриа урьдчилан таниулж, тодорхой бөгөөд ойлгомжтой байлгах нь улс төрийн ёс зүй, зөв соёл гэж үзэж байна.

Дутуу орхигдуулсан, буруу ойлгосон салбар, сэдэв байвал энэхүү манифестог нэмж баяжуулаад явах болно.

Хүн үзэл бодолдоо үнэнч байх нь чухал ч түүндээ сохроор итгэж, ороогдож, муйхарлаж туйлширч, бусдын үзэл бодлыг харанхуйгаар эсэргүүцэх нь эволюцад итгэдэггүйтэй адил буюу юм бүхэн хувьсаж өөрчлөгддөг гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй, туйлын үнэн гэж ганц л зүйл байдаг гэж буйтай агаар нэг юм.

Шинжлэх ухаанд би итгэдэг, түүнийг шүтдэг. Тиймээс ч аливаа шинжлэх ухааны онол шинэ онолд үгүйсгэгдэх хүртлээ “үнэн” байдаг гэдэг зарчмаар аливаа зүйлд хандахыг хичээдэг. Энэ зарчмынхаа эсрэг авирлаж буйгаа ч хааяа анзаардаг, ойлгодог, ухаардаг, гэмшдэг.

АГУУЛГА

  • Яагаад? — Улс төрд орох болсон шалтгаан
  • Улс төрийн луужин — Улс төрийн чиг баримжааны хувьд Мөнхдөл хаана байрладаг вэ?
  • Манифесто — Салбар, сэдэв бүрээрх байр суурь, бодол

Сэдвүүд (одоогоор): Миний “Монгол Мөрөөдөл”, Үндсэн хууль, сонгуулийн тогтолцоо, хүний эрх, жендэр

Цаашид нэмж оруулах сэдвүүд: эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд, уур амьсгалын өөрчлөлт, тусгай хэрэгцээт иргэд, уул уурхай, мал аж ахуй, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, гадаад харилцаа, батлан хамгаалах, хотын хөгжил, хилийн чанад дахь иргэдийн асуудал … (нэмэх сэдвүүд байвал хэлээрэй)

  • Яагаад Уухай?
  • Яагаад ХҮН?
  • Мөнхдөлийн товч намтар — Төрсөн цагаас өнөөг хүртэлх боловсрол, ажлын товч намтар
  • Олон нийтийн ажил, байгууллагын харьяалал

Яагаад?

Миний бие хэдий бизнесийн салбарт л ажиллаж байсан ч (хөрөнгийн зах зээл, консалтинг) нэг л мэдэхэд 10 гаран ТББ, сайн дурын байгууллагын удирдах зөвлөлд орчихсон, тэрний талынх нь удирдагч, санаачлагч болчихсон, бизнесээ, орлогоо хойш тавин, сэрүүн цагийнхаа ихэнхийг нь сайн дурын ажилд зарцуулдаг, түүнээсээ таашаал, кайф авдаг болчихсон байснаа анзаарав.

Бүх асуудал руу үсэрч ороод байж чадахгүй ч санаа зовоосон аливаа зүйлийг шийдэх баатар гарч ирэхийг хүлээх нь бүтэхгүй бөгөөд иргэн хүн өөрийнхөө болоод өрөөлийн эрхийн төлөө байнга тэмцэж байхыг шаарддаг нийгэм бол ардчилал юм байна гэдгийг ойлгосон.

Магадгүй ээж аавынхаа буянаар өлсөж байгаагүй, өмсөх хувцасгүй байж үзээгүй нь нэг талаасаа зовлон мэдэхгүй, айлын эрх хүүхэд шиг. Нөгөө талаас нь харвал мөнгөний шуналгүй, өөрийгөө тэжээгээд аваад явах чадвартай болсон гэж харж болох.

Дэлгэрэнгүйг: Манифесто

Хөрөнгө орлогын мэдүүлэг