Уншиж байна ...
Зураг
Зураг

2020 оны УИХ-ын сонгуулийн 24-р тойрогт Та бидний эвсэл-с нэр дэвшигч
Зуунайн Шагдарсүрэн

Зураг
Албан ёсны вэб хаяг:
Нэр дэвшигчээс мэдээлэл оруулаагүй байна
Намын гишүүнчлэл:
Хувийн мэдээлэл:
Нас: 43
Хүйс: Эрэгтэй
Гэр бүлтэй
https://twitter.com/shaagaa_zn
Facebook хуудас
Мэргэжил:
Хуульч, санхүүгийн эрхзүйч
Эрдмийн зэрэг цол:
Эрх зүйн магистр (LL.M.)
Одоо эрхэлж буй ажил:
Шинрай партнер ХХК-ийн хуульч, Монголын банкны холбооны хуулийн зөвлөх,
Зорилго:
Хууль, шүүхийн ил тод, нээлттэй, шударга, хариуцлагатай байдлыг дээшлүүлэх зорилгоор материаллаг болон процессийн эрх зүй, хуулийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалт, боловсон хүчний бодлогын реформ хэрэгжүүлэх

 

Боловсрол
1984-1993: Гадаад хэлний сургалттай 23 дугаар дунд сургууль
1996-1997: Токиогийн гадаад хэлний их сургууль Япон хэлний бэлтгэл
1997-2001: Токиогийн их сургууль Эрх зүйн бакалавр (LL.B.)
2001-2003: Токиогийн их сургууль, Эрх зүйн магистр (LL.M.)
2005-2006: АНУ, Мичиганы их сургууль, Эрх зүйн магистр (LL.M.)
Ажлын туршлага
2003-2004: Мэргэжилтэн, Хуулийн хэлтэс, Монголбанк
2004-2005: Хуулийн зөвлөх, Төлбөр тооцооны тогтолцоог хөгжүүлэх төсөл, Дэлхийн банк, Монголбанк
2006-2006: Судалгааны ажилтан, Эрх зүйн газар, Олон Улсын Валютын Сан, Вашингтон Ди Си, АНУ
2006-2008: 2006-2008 Хуульч, Эрх зүйн газар, Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк, Лондон, Их Британи
2009-2012: Гүйцэтгэх захирал, Монголын Банкны Холбоо
2012-: Өмгөөлөгч, хуулийн зөвлөх

Зорилго:

  • Хууль, шүүхийн ил тод, нээлттэй, шударга, хариуцлагатай байдлыг дээшлүүлэх зорилгоор материаллаг болон процессийн эрх зүй, хуулийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалт, боловсон хүчний бодлогын реформ хэрэгжүүлэх
  • Баялгийн хуваарилалтыг хүртээмжтэй, үр дүнтэй болгохын тулд татварын бодлого, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн халамжийн тогтолцоог шинэчилж, иргэдийг орон сууцжуулах, хөдлөмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээнүүдийн хүрээ, далайцыг эрс нэмэгдүүлэх
  • Төрийн бодлого боловсруулалт, шийдвэр гаргалт, хэрэгжүүлэлтийг судалгаа нотлогоонд суурилуулж, шинжлэх ухааны арга хэрэгслийг ашигладаг болгох (EBPM), төрийн үйлчилгээнд цахим технологи, хиймэл оюун ухаан нэвтрүүлэх замаар үр ашгийг дээшлүүлж, авилгалыг бууруулах

НОМ, ӨГҮҮЛЭЛ

  • “ЖДҮ ба Компанийн засаглал”, 2014 он, GIZ-ийн санхүүжилтээр хэвлүүлсэн гарын авлага
  • “Монгол улсын банк, санхүүгийн эрх зүйн хөгжлийн зарим асуудал”, “Banking in Mongolia” сэтгүүлийн дугаар 01, 2014 он, Монголын шүүгчдийн холбооны “Шударга ёсны хэмжүүр” сэтгүүл 2016 он.

 

ШАГНАЛ, ТЭТГЭЛЭГ

  • 2019 - Ноланы нэрэмжит тэтгэлэг, Чикагогийн их сургууль
  • 2015 - Санхүү банкны тэргүүний ажилтан
  • 2011 - Номхон далайн орнуудын барын тэтгэлэг
  • 2005 - Гроцийн нэрэмжит тэтгэлэг, Мичиганы их сургууль
  • 2004 - International Visitor Leadership Program, АНУ-ын Төрийн департамент
  • 2001 - Япон улсын Засгийн газрын тэтгэлэг (магистрын сургалт)
  • 1996 - Япон улсын Засгийн газрын тэтгэлэг (бакалаврын сургалт)

 

ГАДААД ХЭЛ

  • Орос, Англи, Япон

 

МЭРГЭЖЛИЙН ХОЛБОО

  • Монголын Хуульчдын Холбооны гишүүн
  • Монголын Банкны Хуульчдын Холбооны гишүүн
  • Монголын Эрх зүй ба Эдийн засгийн ухааны холбооны ерөнхийлөгч

 

НЭМЭЛТ СУРГАЛТ

  • 2003 Цахим банкны сургалт, ATTF Luxembourg,Монголбанк
  • 2004 Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх сургалт, АХБ-ны институт, Токио, Япон
  • 2013 Санхүүгийн байгууллагын эрсдэлийн удирдлагын сургалт, ATTF Luxembourg, Люксембург
  • 2019 Хэрэглэгчийг хамгаалах эрх зүй ба эдийн засгийн ухаан, Коус-Сандорын нэрэмжит Эрх зүй ба эдийн засгийн ухааны хүрээлэн, Чикагогийн их сургууль

 

БУСАД ҮЙЛ АЖИЛЛАГАА

Хууль тогтоомж, бодлогын чиглэлд дараах хуулийн төслийн ажлын хэсгүүдэд орж ажилласан:

  • Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай (2005)
  • Банкны тухай (2010)
  • Зээлийн мэдээллийн тухай (2011)
  • Зээлийн батлан даалтын сангийн тухай (2012)
  • Үнэт цаасны зах зээлийн тухай (2013)
  • Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай (2013-2015)
  • Шүүхийн шиидвэр гүйцэтгэх тухай (2014)
  • Санхүүгийн түрээс /лизинг/-ийн тухай (2015)
  • Санхүүгийн чөлөөт бүсийн тухай (2015)

Хөрөнгө орлогын мэдүүлэг