2017 оны 7 сарын 6
Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох санал хураалт 2017 оны зургаадугаар сарын 26-нд болов. Үдшийн 22:00 цагаас Сонгуулийн Ерөнхий хороо том дэлгэцээр сонгуулийн үр дүнг аймаг, дүүрэг тус бүрээр гурван нэр дэвшигчдийн авсан саналын тоог харуулж эхлэв. Шөнийн хоёр цагаас өглөөний долоон цаг хүртэл дэлгэцэн дээр ямар ч өөрчлөлт гарсангүй. Баян-Өлгий аймгийн дүн өглөө эртлэн ирснээр эцсийн дүн гарав. Сонгуульд нийт 1,357,888 иргэн саналаа өгч, ирц 68.27 хувьд хүрсэн нь өмнөх ерөнхийлөгчийн сонгуулиас гурван хувиар өсжээ.