Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

Нөөцийн мах худалдаанд гарлаа

Г.Номин, iKon.mn
2016 оны 5 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Нөөцийн махны худалдаа өнөөдрөөс /2016.05.16/ эхэлж байна.

Засгийн газраас 2015 онд “Мах хөтөлбөр”-ийг баталж,  Хөгжлийн банкнаас, арилжааны банкуудаар дамжуулан дотоодын зах зээлд тогтвортой үнээр мах нийлүүлэх болон  экспортлох сонирхолтой мал төхөөрөх, мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр, хөргөлттэй зоорийн аж ахуй эрхэлдэг компани, аж ахуйн нэгжид 100 тэрбум төгрөгийн зээл олгохоор шийдвэрлэсэн. 

Энэ хүрээнд нөөцийн махыг бэлтгэн борлуулах “Баатарууд тэнгэр” ХХК, “Дархан мийт фүүдс”, “Эй Эн Ди Эм”, “Мах импэкс”, “ХКҮ”, “Эрдмийт”, “Саян Уул” зэрэг компаниудад нийт 25 тэрбум төгрөгийн, жилийн 12.5 хувийн  хүүтэй хөнгөлөлттэй зээлийг 2018 оны наймдугаар сар хүртэлх хугацаанд олгох ажил эхлээд байгаа юм. 

Нөөцийн махыг Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын хүн амын долоодугаар сар хүртэлх хэрэгцээнд зориулан, батлагдсан борлуулалтын цэг, дэлгүүрээр тогтвортой үнээр нийлүүлэхээр төлөвлөжээ.

Үнийн тухайд өнгөрсөн оны нөөцийн махтай харьцуулахад дунджаар 300 орчим төгрөгөөр хямд байгаа юм. Харин БСЕГазрын 5 сарын 11-ний өдрийн судалгаагаар, зах зээлийн махны ханшнаас 21 хувиар хямд байна. 

Өмнө жилүүдэд мах бэлтгэсэн компаниудад бэлтгэсэн махны нэг кг тутамд 1,000 төгрөгөөр тооцож төрөөс урамшуулал өгдөг байсныг энэ жил олгоогүй. Гэсэн ч “Мах хөтөлбөр”-ийн хүрээнд хөнгөлөлттэй зээл олгосноор, нөөцийн мах бэлтгэх боломжтой болжээ.

Махны жижиглэн худалдаалах үнийн харьцуулалт /УБСЕГ 2016.05.11-ний өдрийн байдлаар/

Махны төрөл

Нөөцийн махны үнэ, 1кг/төг

Зах зээлийн үнэ, 1кг/төг

Харьцуулалт, хувиар

Үхрийн ястай мах 

5,750

8,500

32.3 хувиар хямд

Хонины ястай мах

5,400

7,125

24.2 хувиар хямд

Ямааны мах

4,400

5,300

16.9 хувиар хямд

фото 

Нөөцийн мах худалдаанд гарч буйтай холбогдуулан ХХАА-н сайд Р.Бурмаа, Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд нар мах бэлтгэлийн “Баатарууд тэнгэр” ХХКомпанийн агуулахад очиж, нөөцийн махыг худалдаанд бэлтгэх ажилтай танилцлаа.