Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/12/14-НД НИЙТЛЭГДСЭН

Эндрью Карнегийн АМЬДРАЛЫН АРВАН ДҮРЭМ

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 12 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Эндрью Карнеги бол Шотланд-Америкийн бизнесмэн, XIX зууны сүүлийн Америкийн гангийн үйлдвэрлэлийн үсрэлтийг манлайлсан хүн.

Буяны үйлсээрээ АНУ болон Их Британид үлгэр жишээ үзүүлсэн нэрт бизнесмэн юм.

Түүний амьдралын зарчмуудаас эшлэл болгон хүргэж байна.

 

  • "Бүгдийг өөрөө хийх эсвэл бүх гавьяаг өөртөө авах гэсэн хүн хэзээ ч удирдагч болж чадахгүй"
  • "Дундаж хүн хүч чадлынхаа 25 хувийг ажилдаа зарцуулдаг. Хэрвээ 50 хувийг зарцуулбал дэлхий түүнд малгайгаа авч хүндэтгэл үзүүлнэ. Харин 100 хувийг зарцуулбал дэлхий түүний өлмийд сөхөрдөг"
  • "Зөвхөн нэг чиг шугамыг сонгоод түүндээ үнэнч зүтгэсэн хүнийг амжилтын эзэн гэдэг"
  • "Наслахын хэрээр би хүмүүсийн ярьж байгааг тоохоо больж зөвхөн юу хийж байгааг нь хардаг болсон"
  • "Бусдыг баян болгоогүй хүн өөрөө хэзээ ч баян болдоггүй"
  • "Бусдын туслалцааг авснаар ганцаараа хийхээс илүүг хийж чадахыг мэдрэх үе бол хувь хүний хөгжлийн чухал алхам"
  • "Хүн төрөлхтөн гаднаа ургаж байгаа сарнайг харалгүй алсад байгаа ямар нэг шидэт цэцэрлэгийг мөрөөдөж байгаа нь хамгийн эмгэнэлтэй"
  • "Хариуцсан ажлаа бага зэрэг давуулж хийгээд байвал ирээдүй чамайг харж үзнэ"
  • "Амжилт юу хүссэнийг чинь авчирна. Харин аз жаргал юу авсныг чинь нэхэх болнo"
  • "Би Бурханд итгэдэггүй. Миний Бурхан бол эх оронч үзэл. Хүнд сайн иргэн байхыг заавал амьдралын асуудлуудаа шийдлээ гэсэн үг"