Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/12/07-НД НИЙТЛЭГДСЭН

Жон Рокфеллерийн амьдралын АРВАН ДОЛООН ДҮРЭМ

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 12 сарын 7
iKon.MN
Зураг зураг

 

  • “Үргэлж гамшиг бүрийг шинэ боломж болгохын төлөө зүтгэ”
  • “Их зардлаас бүү ай, харин бага орлогоос айж яв”
  • “Бүхэл өдөржингөө ажилладаг хүнд мөнгө олох зав гарахгүй”
  • “Чи сайхан амьдрах эсэх нь зөвхөн чиний шийдвэрээс хамаарна”
  • “Чиний цорын ганц зорилго баяжих бол чи хэзээ ч баян болохгүй”
  • “Бизнес дээр үүссэн нөхөрлөл нь нөхөрлөл дээр үүссэн бизнесээс илүү бат бөх”
  • “Хамгийн сайхан үйл явдал юу вэ? Энэ бол хөрөнгө оруулалтаас ноогдол ашиг ирэхийг харах”
  • “Чи зөв зүйл хийх нь хангалтгүй, гол нь зөв зүйл хийж байгаагаа хүмүүст харуулах”
  • “Бүхнийг мэддэг хүнийг ажилд авснаас хүсэл тэмүүлэлтэй хүнийг авсан нь дээр”
  • “Энгийн хүмүүст агуу хүмүүсийн хэрхэн ажилладгийг харуулахыг сайн менежмэнт гэнэ”
  • “Шаргуу хөдөлмөрийн үр дүнд, зөв буруу, сайн муугаас үл хамааран ямар ч зорилго биелдэг”
  • “Ямар хүн болох гэж төрснөө хэн ч мэдэхгүй, гэхдээ бүгд өөрийгөө ямар нэг агуу зүйл бүтээхийн тулд төрснөө ухамсарлах хэрэгтэй”
  • “Илүү сайн зүйлийн төлөө сайн зүйлээс татгалзахаас бүү ай”
  • “Анхны олсон саяас хойшх сая бүрийг тайлагнаж бай”
  • “Эхлээд алдар хүндийг олж ав, дараа нь тэр чамд ажиллах болно”
  • “Хүнтэй харилцах чадвар бол бидний худалдаж авдаг эд зүйлстэй адил бүтээгдэхүүн. Харин энэ чадварын төлөө хамгийн их мөнгийг төлөх хэрэгтэй”
  • “Амжилтанд хүргэх хамгийн чухал чанар бол цөхрөлтгүй зан. Түүгээр бүхнийг, бүр байгалийн хүчийг ч давж болно”

Эх сурвалж: Adme.Ru