Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/19-НД НИЙТЛЭГДСЭН

БЗД-т гарсан галд 8 давхрын нэг айл өртжээ

С.Бадрал, iKon.mn
2018 оны 4 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Хил хамгаалах ерөнхий газрын замын хойд талын 13 давхар орон сууцны барилгын 8 дугаар давхарт гал гарч байна гэх дуудлагын дагуу хоёр тасаг галыг унтраахаар ажиллаж байгааг  мэдээлсэн билээ.

Галыг унтраасан эсэхийг НОБГ-аас тодруулахад "Галыг 13:35 цагт бүрэн унтраасан. Одоогийн байдлаар галын улмаас хүн бэртэж, гэмтсэн гэх мэдээлэл ирээгүй байна. 8 давхрын нэг айл л галд өртсөн" гэв.

Гэрэл зургийг mpa.mn