Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/19-НД НИЙТЛЭГДСЭН

"Баянзүрх дүүрэгт орон сууцанд гарсан галыг унтраахаар хоёр тасаг ажиллаж байна"

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 4 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Gegeen Angel фэйсбүүк хаягаас авав

Баянзүрх дүүрэгт байрлах 13 давхар орон сууцны 8 дугаар давхарт гал гарч байна.

"Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Хил хамгаалах газрын замын хойд талын 13 давхар орон сууцны 8 дугаар давхарт гал гарч байна гэх дуудлага өнөөдөр 12:47 цагт Нийслэлийн онцгой байдлын газарт ирсэн.

Манайхаас гал унтраах хоёр тасаг ажиллаж байна. Галын улмаас утаажилт ихтэй байгаа учир хайгуул хийж байна" гэсэн мэдээллийг НОБГ-аас өглөө.