Японы метронд зодолдсон хоёр Монгол иргэнийг цагдаа нар саатуулсан байгаа талаар ГХЯ-ны Консулын газраас мэдээллээ. Тухайлбал "Япон Улсад Монгол иргэд хоорондоо зодолдсон гэх хэргийг тодруулахад 12 дугаар сарын 2-ны 19:20 цагийн үед Токио хотын Акабанэ галт тэрэгний буудалд Монгол иргэд хоорондоо зодолдсоны улмаас хоёр иргэнийг саатуулаад байгааг Токио хотын Цагдаагийн газраас мэдэгдэв" хэмээжээ.
Тэдний талаар өөр ямар нэгэн мэдээлэл өгсөнгүй.