Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/04-НД НИЙТЛЭГДСЭН

Японд зодоон хийсэн Монгол залуустай холбоотой мэдээллийг Консулын газар тодруулж байна гэв

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 12 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Метронд хоёр эрэгтэй нийлж нэг эрэгтэйн цусыг гартал зодож байгаа бичлэг Японы олон нийтийн сүлжээнд тархаад байгаа билээ. Бичлэгний талаар Японы цагдаагийн байгууллагаас одоогоор ямар ч мэдээлэл өгөөгүй байгаа юм. 

Гэхдээ уг бичлэгт Монгол хэлээр ярьж, хараал хэлж байгаа нь зодоон хийсэн залуус Монгол хүмүүс болохыг баталж байна. Тэдний талаар ГХЯ-ны Консулын газраас тодруулахад "Бид Японы цагдаагийн байгууллагаас мэдээлэл авах хүсэлт гаргасан. Хариу ирээгүй байна" гэсэн юм. 

Фэйсбүүкт цацагдсан уг бичлэгийг хүчирхийллийн агуулгатай учир устгажээ. Харин Youtube сүлжээнд оруулсан бичлэгийг хүргэж байна.