Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/04-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Японы метронд Монголчууд цусаа гартал зодолджээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 12 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Бямба гарагт нэг хүнийг хоёр эрэгтэй зэрлэгээр зодож байгаа дүрс бичлэг Японы сошиал сүлжээнд тарж, хүмүүсийг цочроосон байна.

Метроны Кэйхин Тохоку чиглэлийн Акабанэ өртөөнд болсон энэ явдал тухайн өдрийн оройн 7:20 цагт болж, цагдаа нар салгах гэж нэлээд асуудал болжээ.

Энэ явдлаас болж метроны хөдөлгөөнд 5 минут гарангийн саатал үүссэн тухай мэдээлсэн байна.

Хэрэг явдлын талаар Японы цагдаа одоо л шалгаж байгаа тул ямар гаралтай хүмүүс, юуны учир нэгнээ харгисаар зодсоныг тодорхой болгоогүй байгаа гэнэ. Японы зарим хэвлэлүүд тэднийг Хятад хүмүүс байх гэж бичсэн ч дүрс бичлэгт бичигдсэн дуу хоолой нь тэднийг Монголчууд болохыг харуулж байна. Тиймээс тэдний аль нэг нь, эсвэл бүгд Монголчууд байх өндөр магадлалтай болжээ.

Хэргийн талаар бид удахгүй тодруулах болно.

Жич: Үйл явдлын дүрс бичлэгийг хүчирхийлэл харуулсан гэсэн шалтгаанаар Фэйсбүүк компани устгасан байна.

Бид YouTube сүлжээнд нийтлэгдсэн хувилбарыг нь энд орууллаа.