Шинэ танхим бүрдтэл Ж.Эрдэнэбат Засгийн газраа удирдана гэдгийг УИХ-ын дарга М.Энхболд чуулганы төгсгөлд хэлсэн.
Ингээд Засгийн газрын шинэ танхимыг бүрдүүлэх хугацааг хуульд хэрхэн заасныг хүргэе.
Шинэ Ерөнхий сайдыг Улсын Их Хуралд олонх суудал авсан нам эвслээс нэр дэвшүүлнэ.
Үүнээс үзвэл УИХ-д 65 суудалтай МАН-аас дараагийн Ерөнхий сайдыг томилох саналыг гаргах юм байна.
Уг саналыг УИХ-д өргөн барьснаас хойш 30 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэх хуулийн заалттай.
Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.
Засгийн газрын бүрэн эрх УИХ-аас Ерөнхий сайдыг томилсноор эхэлж, шинэ Ерөнхий сайдыг томилсноор дуусгавар болох учиртай.