Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/02-НД НИЙТЛЭГДСЭН

О.Чинзориг: Даац хэтэрсэн цэцэрлэгүүдэд СУГАЛАА явагдана

Т.Саран, iKon.mn
2017 оны 8 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн захирагчийн ажлын албанаас өнөөдөр төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх хүүхдийн цахим бүртгэлийн талаар мэдээлэл хийлээ. 

Цахим бүртгэлээр 15,745 хүүхэд бүртгэгдсэн

Нийслэлийн Мэдээллийн Технологийн Газрын дарга О.Чинзориг "Өнөөдрийн байдлаар цахим бүртгэлээр 15,745 хүүхэд бүртгэгдсэн байна.

Даац хэтэрсэн цэцэрлэгүүд дээр сугалаа явагдана. Цахим бүртгэл эхэлснээр эцэг эхчүүдэд мэдээлэл ил тод байгаа.

Жишээ нь даац хэтэрсэн цэцэрлэгт 108-р цэцэрлэг байна. Тус цэцэрлэгийн элсэлтийн тоо 35 гэтэл өнөөдрийн байдлаар 90 хүүхэд бүртгүүлсэн.

Нэмэлт элсэлтийг тухайн цэцэрлэг дээр Боловсролын Газраас зохион байгуулна" гэлээ.