Уншиж байна ...

ФОТО: Архангай аймгийн нутгаар цасаар шуурч, зам даваанд халтиргаа үүсжээ

Б.Манлай
2024 оны 4 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Цаг уурын байгууллагаас өнөө маргаашдаа Хангайн уулархаг нутгаар нойтон цас, цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурч, говийн бүс нутгаар салхи, шуургатай байхыг анхаарууллаа.

Тухайлбал өнөөдөр Архангай аймгийн Ихтамир сумаас Улаанбаатар чиглэлд цасаар шуурч, зам даваанд халтиргаа үүсжээ. Иймд тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, баталгаагүй зам, гүүр, гарамгүй газраар зорчихгүй байхыг зөвлөв.

2024 оны дөрөвдүгээр сарын 27-28-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын төлөв

Хур тунадас: Баруун аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун өмнөд хэсэг, төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Нутгийн өмнөд хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурна. 

Шөнөдөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр -8...-13 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -1...+4 градус дулаан, бусад нутгаар -2...-7 градус хүйтэн, өдөртөө Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг голын хөндийгөөр -3...+2 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +9...+14 градус, бусад нутгаар +3...+8 градус дулаан байна.

Фото: Архангайгаас Улаанбаатар чиглэлийн замын нөхцөл байдал/2024.04.27/

 

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг