Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/01-НД НИЙТЛЭГДСЭН

Цэцэрлэгийн ЦАХИМ БҮРТГЭЛ ба ХАМРАН СУРГАХ ТОЙРОГ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 8 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Жил бүрийн намар улсын цэцэрлэгт хүүхдээ оруулах гэж эцэг эхчүүд хонон өнжин дугаарладаг. Харин энэ жилийн хувьд энэ асуудлыг "үгүй хийж" цахимаар бүртгэж эхлээд байгаа.

Цэцэрлэгийн цахим бүртгэлийн талаар гол мэдээллүүдийг хүргэж байна.

Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх 2015 оны буюу 2 настай хүүхдүүдийг долоодугаар сарын 25-наас цахим хэлбэрээр бүртгэж эхэлсэн.

Бүртгэл наймдугаар сарын 24-нийг хүртэл явагдана.

Хоёр настай хүүхдүүдийн “Цахим элсэлт”-ийн үйл ажиллагаа  2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 10.00 цагт бүх цэцэрлэгт зохион байгуулагдана. Утасны дугаараа үнэн зөв оруулсан тохиолдолд утсанд цахим элсэлтийн сонголтын хариу очно.

БҮРТГҮҮЛЭХ ЦАХИМ ХУУДАС:  https://tsetserleg.ulaanbaatar.mn/check.xhtml 

ЗААВАР:

 

Цахим бүртгэлд ямар нэгэн доголдол гарвал Нийслэлийн Мэдээлэл Технологийн газрын 330822 утсаар холбогдож хэлэх боломжтой.

Цахим хэлбэрээр бүртгүүлэх боломжгүй иргэд 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс хойш хамран сургах тойргийн цэцэрлэгт өөрийн биеэр очиж бүртгүүлэх юм байна. Эдгээр иргэдэд туслах ажилтныг цэцэрлэг дээр 08 дугаар сарын 10-ны өдрөөс ажлын цагаар тогтмол ажиллуулах аж.
3-5-насны цэцэрлэгт шинээр элсэх болон зорилтот бүлгийн хүүхдүүдийг хэрхэн бүртгэх вэ?

 Өмнөх хичээлийн жилийн суралцагчид, шинээр элсэх зорилтот бүлгийн хүүхдүүд болон тухайн цэцэрлэг 3-5 насны хүүхдийг шинээр элсүүлэн авах бол бүртгэлийг  хамтатган, уламжлалт аргаар 2017 оны 08 дугаар сарын 21-24-ний өдрүүдэд ажлын цагаар зохион байгуулна.

Зорилтот бүлэгт хамаарах иргэдийн бүрдүүлэх материал

Шалгуур

Бүрдүүлэх материал

1

Бүтэн өнчин хүүхэд

 

Асран хамгаалагч тогтоогдсон. 

 

1.    Асран хамгаалагч тогтоосон тухай дүүргийн Засаг даргын захирамж

2.    Асран хамгаалагчийн иргэний үнэмлэх

3.    Эцэг, эхийн нас барсан гэрчилгээ

4.    Хүүхдийн төрсний гэрчилгээ

5.    Оршин сууж буй хорооны Засаг даргын тодорхойлолт

6.    Холбогдох бусад бичиг баримт

Асран хамгаалагч тогтоогдоогүй.

 

1.    Эцэг, эхийн нас барсан гэрчилгээ

2.    Асран хамгаалж буй хүний иргэний үнэмлэх

3.    Хүүхдийн төрсний гэрчилгээ

4.    Оршин сууж буй хорооны Засаг даргын тодорхойлолт

5.    Холбогдох бусад бичиг баримт

2

Хагас өнчин хүүхэд

 

Эцэг нас барсан.

1.    Эцгийн нас барсан гэрчилгээ

2.    Эхийн иргэний үнэмлэх

3.    Хүүхдийн төрсний гэрчилгээ

4.    Оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт 

5.    Холбогдох бусад бичиг баримт

Эх нас барсан.

1.    Эхийн нас барсан гэрчилгээ

2.    Эцгийн иргэний үнэмлэх

3.    Хүүхдийн төрсний гэрчилгээ

4.    Оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт

5.    Холбогдох бусад бичиг баримт

Шүүхийн шийдвэртэй.

1.    Шүүхийн шийдвэр 

2.    Асран хамгаалж буй эцэг болон эхийн иргэний үнэмлэх

3.    Хүүхдийн төрсний гэрчилгээ

4.    Оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт 

5.    Холбогдох бусад бичиг баримт

3

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд

Эмнэлэг хяналтын комиссын  хурлаар тогтоогдсон.

1.    Дүүргийн эмнэлэг хяналтын комиссын шийдвэр /Байнгын асаргаа, бэрхшээл тодорхойлсон./

2.    Тэтгэвэр, тэтгэмжийн дэвтрийн хуулбар

3.    Эцэг, эх, асран хамгаалагчийн иргэний үнэмлэх

4.    Хүүхдийн төрсний гэрчилгээ

5.    Гурвалсан гэрээ

6.    Оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт 

7.    Холбогдох бусад бичиг баримт

 

ХАМРАН СУРГАХ ТОЙРОГ

Та өөрийнхөө хүүхдийг харьяаллын дагуу 2017-2018 оны хичээлийн жилд дараах цэцэрлэгт хамруулах боломжтой.

2017-2018 оны хичээлийн жилд шинээр ашиглалтад орох цэцэрлэгүүд
Дүүргийн нэр Цэцэр лэгийн дугаар Хүчин чадал Нийт хүүхдийн тоо Тайлбар
1 БЗД 249 50 80 Шинэ барилга
2 СБД 248 75 120
3 СХД 228 150 170
4 СХД 244 100 160
5 ХУД 250 240 90
      615 620  
1 СХД 118 50 50 Өргөтгөл
2 СХД 188 210 175
3 ХУД 144 150 255
4 ЧД 70 160 344
5 ЧД 126 100 100
      670 924  
2017-2018 оны хичээлийн жилд цэцэрлэг нээх байгууллагууд
  • Гэрлэх ёслолын ордон 1 бүлэг 25 хүүхэд (СБД 143-р цэцэрлэг)
  • ХУД ЗДТГ 2 бүлэг 50 хүүхэд (ХУД 41-р цэцэрлэг)
  • ТЭЦ-3 5 бүлэг дунджаар 100 хүүхэд  (ХУД 72-р цэцэрлэг)
  • БХЯ   бүлэг хүүхэд (БЗД 172-р цэцэрлэг)
  • ХНХЯ 2 бүлэг 50 хүүхэд (ЧД 37-р цэцэрлэг)

Дүүргийн боловсролын хэлтсүүдийн холбогдох утасны дугаарууд:

  • Баянгол               88093035                                                  
  • Баянзүрх             260022, 95267120                                    
  • Багануур              70213815                                                  
  • Чингэлтэй            315442
  • Хан-Уул                342470 99142798          
  •  Налайх                70233008, 89757590              
  • Сүхбаатар            70111606
  • Сонгинохайрхан   70171110, 70171117.