2017 оны 10 сарын 26
Монголбанк сэтгүүлчдийн дунд эдийн засгийн нийтлэлийн уралдааныг тогтмол зохион байгуулснаар эдийн засгийн хүрээний сэдвийг сонирхох сэдлийг төрүүлэх, мэргэшсэн эдийн засгийн сэтгүүлчдийг дэмжих, тэдний бүтээлийг олон нийтэд хүргэхээр зорьж байна.
2017 оны III улирлын уралдааныг “Эдийн засаг ба Төв банкны хараат бус байдал” сэдвийн хүрээнд (Материал хүлээн авах хугацаа: 2017.09.06 - 09.28, шалгаруулалт 2017.09.28-10.13) зохион байгуулж, шалгаруулалтыг хийж дуусгажээ.
Энэхүү уралдаанд iKon.mn сайтын эдийн засгийн сэтгүүлч Б.Бямбасүрэн тэргүүлж нэгдүгээр байранд орсон байна.