2017/11/20
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,444.96₮
B30
УЛААНБААТАР
-7°
|
-17°
B28
УЛААНБААТАР
-13°
|
-18°
B30
УЛААНБААТАР
-14°
|
-21°
23:00
S44
-18°
00:00
S44
-18°
01:00
S28
-19°
02:00
S28
-18°
03:00
S26
-17°
04:00
S26
-16°
05:00
S26
-16°
06:00
S26
-16°
07:00
S26
-16°
08:00
S26
-17°
09:00
S26
-16°
10:00
S26
-15°

Ж.Үнэнбат: Зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоосноос болж БНХАУ-д “Сүүдрийн банкууд” бий болсон

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 11 сарын 14
iKon.MN
Гэрэл зургийг Mpa.mn

Монголын Банкны Холбооны Гүйцэтгэх захирал Ж.Үнэнбатаас зээлийн хүүгийн дээд хэмжээг хуулиар тогтоох гэж буйтай холбогдуулан мэдээлэл авлаа. Тус холбооноос энэ асуудлаар мэдэгдэл гаргаад байгаа билээ. 

-Зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох асуудлаар Монголын Банкны Холбоо мэдэгдэл гаргасан байсан. Яагаад хүүг хүчээр бууруулах нь оновчгүй гэж үзэж байгаа вэ?

-Манай эдийн засаг хөгжиж буй. Тиймээс зээлийн эрэлт өндөр байдаг. Гэхдээ зээл олгох гол түүхий эд болох хадгаламж хуримтлал нь бага, хомс. Тиймээс энэ байдалд уягдаад зээл, хадгаламжийн хүү өндөр тогтоогдож байна. 

Мэдээж хэрэг зээл, хадгаламжийн хүүнд нөлөөлдөг макро эдийн засгийн бусад хүчин зүйлүүд бий. Хамгийн гол нь зээлийн эрэлт их байхад нийлүүлэлт нь бага учраас хүү өндөр тогтдог. 

Иймээс зээлийн хүүнд төрөөс хязгаар тогтоовол хомс зүйлийг улам л хомсдуулна гэсэн үг. Жишээ нь яг одоо зах зээлд махны эрэлт, нийлүүлэлт 5,000-6,000 төгрөгт тэнцэж байна. Хэрэв махыг 4,000 төгрөгөөс илүү үнээр зарж болохгүй гэж хязгаарлавал нийлүүлэлт багасахтай ижил. 

-Зээл хомсдох гэдгийг илүү тодруулна уу?

-Зээл хомсдож буй шалтгаан нь бага хүүтэй зээл өгөхийн тулд банкууд илүү сайн, баталгаатай харилцагчид зээл олгоно гэсэн үг. Харин жижиг дунд бизнесийн гэх мэт эрсдэлтэй зээлийн хүртээмж багасах юм.  Тиймээс нэгдүгээрт зээлийн хүүнд хязгаарлалт тавих гэж байгаа хүмүүс зах зээлийн механизм, захиргааны аргаар явна гэж маргахаасаа илүү үнийг нь буулгавал хүртээмж нь буурна гэдгийг тооцох хэрэгтэй. 

-Зээлийн хүү бууруулах шаардлагатай байгаа гэдэг нь нэгэнт тодорхой зүйл. Тиймээс ямар арга хэмжээ хамгийн үр дүнтэй байх бол?

-Зээлийн хүүд дээд хэмжээ тогтоох нь урт хугацаандаа үр дүн муутай бөгөөд зах зээлд сөрөг үр дагавруудыг бий болгодог гэдгийг судалгаанууд нотолсон байна. Тухайлбал зээлийн бүтээгдэхүүний төрөл, хүртээмж багасаж, том зээлдэгчийн төвлөрлийн эрсдэл нэмэгдэнэ. Мөн далд эдийн засгийг нэмэгдүүлнэ. Манай ойрын хөршийн жишээ байна. БНХАУ-д зээлийн хүүнд хязгаарлалт тавьснаас бол “Сүүдрийн банкууд” бий болсон. Хяналтгүй ийм банкуудаас болж БНХАУ-ын төрөөс зээлийн хүүд хязгаарлалт тавихаа больсон туршлагатай. 

Зээлийн хүүг бууруулахад захиргааны арга хэмжээ авахаасаа илүү нөлөөлж буй хүчин зүйлст нь төр бодлогоороо нөлөөлөх нь чухал. Монголын хувьд макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, төсөв, мөнгө санхүүгийн бодлогыг оновчтой явуулах, улсын эдийн засгийн чадавхыг сайжруулах, зээлжих зэрэглэлээ нэмэгдүүлэх замаар зээлийн хүүг бууруулах боломжтой. Үүнээс гадна дотоодын хуримтлал, хадгаламжийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай. Дээрх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлбэл зээлийн хүү тогтвортой буурна. 

-Зээлийн хүүнээс банкны эзэд баяжиж байна гэсэн шүүмжлэл их байна. Банкууд зээлийн хүүнээс хэдэн хувийг өөрсдийн ашиг болгодог вэ?

-Зээл, хадгаламжийн хүүний зөрүү ойролцоогоор 3 хувь байна. Энэ 3 хувьд банкны үйл ажиллагааны бүх зардал, зээлийн эрсдэл, ашиг багтдаг. Банкны ашиг өөрийн хөрөнгө, активтайгаа харьцуулахад бага байдаг. Ялангуяа эдийн засгийн хямрал, хүндрэл бий болсон энэ нөхцөлд ашиг буурна. Учир нь банкны үйл ажиллагаа бодит сектортой нягт уялдаа холбоотой.

Хүү бууруулах шаардлага байгаа гэдгийг арилжааны банкууд ч хүлээн зөвшөөрч байна. Хамгийн гол нь зөв аргаар, урт хугацаандаа үр ашигтай байх арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь чухал юм.

-Мөнгө хүүлэлтийн эсрэг гэдэг нэр томьёог их ярьж байна. Энэ нь юу гэсэн үг вэ?

-Мөнгө хүүлэлт гэдэг нь хүү байж болохгүй гэсэн утгатай юм уу, би сайн мэдэхгүй байна. Зах зээлийн нийгэмд мөнгө зээлээд хүү авч болно. Гэхдээ тэр нь учиртай байх хэрэгтэй. Хэтэрхий их байх нь эрсдэл дагуулна.

Тиймээс мөнгө хүүлэлт гэдэг нэр томьёог хэн, ямар утгаар, ямар зорилготой гаргаж ирж буйгаас шалтгаалах байх. 

-Гадаадын банк Монголд орж ирснээр зээлийн хүү буурах уу?

-Гадаадын ямар ч банк байсан Монголын зах зээлд ажиллаж байгаа бол зах зээлийнхээ хүүг л олгоно. Гадаадын банк орж ирээд бага хүүтэй зээл олгоно гэж байгаа нь улс төрчдөөс гарч буй үлгэр байх. Хэрэв тэр банк нь ашиг олох гэж ажиллаж байгаа тохиолдолд шүү дээ.

x