2017 оны 9 сарын 8
Нүүрсний салбарынхан буюу нүүрс олборлогч уурхайнууд, тэдгээрт бараа материал ханган нийлүүлэгчид, бодлого тодорхойлогчид чуулж байна. Тодруулбал, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Эрчим хүчний яам, эдгээр яамдын агентлагийн мэргэжилтнүүд болон нүүрсний гол хэрэглэгчид, худалдан авагчид долоо дахь удаагийн “Coal Mongolia 2017"-д оролцож байгаа юм.