2017 оны 12 сарын 28
ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд долоон төрлийн татвар нэмэхээр болсон. Тодруулбал, хувь хүний орлогын албан татварыг орлогын төвшнөөс нь шалтгаалан ирэх сарын 1-нээс эхлэн 10, 15, 20 хувь болгохоор шийдвэрлэсэн. Мөн нийгмийн даатгалын шимтгэлийг 2017-2019 онд 2, 1, 2 хувиар нэмэгдүүлж, архи, тамхи, шатахуун, суудлын машины албан татварыг нэмэгдүүлэхээр болсон.