Монголын хөрөнгийн биржийн энэ оны сүүлийн өдрийн арилжаа явагдаж дууслаа.
Өнөөдрийн онцлох арилжаа Атар Өргөө ХК -ийн 69,425ш хувьцааг нэгжийг нь 57,000 төгрөгөөр арилжсан явдал байв. Өөрөөр хэлбэл компаний нийт хувьцааны 40 хувийг 3 тэрбум 957 сая төгрөгөөр зарах хэлцэл хийгдлээ.
Компани 2016 онд 12.4 тэрбум төгрөгийн борлуулалт хийж 665 сая төгрөгийн ашигтай ажилласан байдаг.