2017 оны 11 сарын 7
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2017.11.07) хуралдаан 10:07 цагт 55.6 хувийн ирцтэйгээр эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Эхлээд 2017 оны аравдугаар сарын 27-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.