Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/06-НД НИЙТЛЭГДСЭН

"МАН-ын бүлэг 2017 оны төсвийн тодотголд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг дэмжээгүй"

Т.Саран, iKon.mn
2017 оны 11 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ дахь МАН-ын бүлэг Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудад Ерөнхийлөгчийн тавьсан хоригийн талаар өнөөдрийн хурлаараа хэлэлцсэн байна. Энэ талаар мэдээлэл хийлээ. 

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа "МАН-ын бүлэг Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудад тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг дэмжихгүй гэж үзсэн. Бид Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд хүлээж авна, авахгүй гэдгээ яаралтай шийдэхгүй бол иргэдийн амьдрал хохирч байна. 

Төсөвтэй танилцах бололцоо нөхцөл өмнө нь бол байсан. Жижиг дунд үйлдвэрлэл болон төслүүд дээр тавигдаж байгаа хөрөнгүүдэд гишүүд хяналт сайн тавьж байх хэрэгтэй гэдгийг хэлмээр байна" гэлээ.  

Төсвийн алдагдлыг 8 хувь байна гэдэг дээр бүрэн тохирсон

 
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн "Ажлын хэсэг 2018 оны улсын төсөв өргөн баригдсантай холбогдуулан шинжих судалгааны ажил эхэлсэн. 2018 оны төсвийг бид 3 чиглэлээр шинжиж үзэж байгаа. Нэгдүгээрт уг төсөв төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг хангаж уу гэдэг асуудал. Уг төсөл төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нийцэж байгаа.

Мөн төсвийн хүрээний мэдэгдэл, болон зарлага, орлогын хувьд 2018 оны улсын төсөв сайн болсон байна. Гадаад зээлийн ашиглалтад 1.8 сая төгрөг гэж тусгаснаас жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх, улс хоорондын авто замын засварыг ашиглахад 100 орчим тэрбумыг төсөв дотроо хөдөлгөх нь зүйтэй гэж үзлээ.

2018 оны төсвийн төслийг өргөн барихдаа Засгийн газар ОУВС-тай тохирсон хоёр асуудал байгаа. Зарлага нэмэгдүүлэхийн тулд орлого нэмэхийг тохиролцоогоор хориглосон. Тиймээс бид зарлага нэмж хөрөнгө оруулалт хийж чадахгүй байгаа юм. Мөн төсвийн алдагдлыг 8 хувь байна гэдэг дээр бүрэн тохирсон. Тиймээс төсвийн алдагдлыг нэмэх тийм эрх бидэнд байхгүй. Төсвийн зарлагыг нэмэгдүүлэх чиглэлд УИХ-ын ажлын хэсэг ажиллаж байгаа" гэв.