ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/16-НД НИЙТЛЭГДСЭН
DATA VISUALIZATION: Нийслэлийн 2015 оны төсөв
iKon.MN
Нийслэлийн 2015 оны батлагдсан төсвөөс зарлага ба хөрөнгө оруулалт хэсгийг онцлон танилцуулж байна.
- 321 тэрбум төгрөгийн урсгал зардлыг санхүүжүүлж, 180 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ.
- Хүүхдийн гурван эмнэлэг шинээр барина. БГД , ХУД 5-р хороонд, ЧД
- Сургууль цэцэрлэгийн 12 цогцолбор барьж өргөтгөнө. (Шинээр 6 цэцэрлэг барина. 3 цэцэрлэгт өргөтгөл хийнэ. 2 сургууль шинээр барина. 1 сургуулийг өргөтгөнө.) 88 сургууль цэцэрлэгийн өргөтгөл шинэчлэлийн ажил эхлээд явж байгаагаас 2015 онд 1 сургууль, 2 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 19 цэцэрлэг ашиглалтанд орно.
- 21 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг гадаадын зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлнэ.
- 2015 оны төсөвт 56.9 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргана (Нийт төсвийн 10%). Нийслэлийн хэмжээнд 186 орон тоог цомхотгоно. Халагдсан хүмүүст ажлаас гэнэт халагдсаны 6 сарын цалинг олгоно.
- Нийслэлийн иргэдийн төлөөлөгчид улиралд 1 удаа авдаг 10 сая төгрөгийн урамшууллаа үргэлжлүүлэн авна. 2015 онд НИТХ-ын төлөөлөгчид нийт 2,7 тэрбум төгрөгийн урамшуулал авна.
- Хогны уутанд 6 тэрбум, цэцэрлэгжүүлэлтэд 6.5 тэрбум төгрөг зарцуулна.
Харгалзах тойргууд дээр дарж дэлгэрүүлж үзнэ үү. Энэхүү дүрслэлийг Desktop компьютероор үзэхэд тохиромжтой.
